УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт хатуу жил орж байх шиг. Эхнэр нь мөнгө угаасан хэргээр шалгагдаж, зунжингаа дуулиан шуугиан болсон. Хил дамнасан их мөнгөний хэрэгт эрхэм гишүүн өөрөө ч шалгагдаж, шүүх цагдаагийн хаалга татан хэсэгтээ баргар царайтай явсан. Тэгвэл муу бүхэнтэй Ё.Отгонбаяр гишүүн учирч, элдэв асуудал ар араасаа гарсаар байгаа бололтой. “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн Төрийн ордон руу халдаж гар бөмбөг шидэхэд нэг гранат түүний машин доороос олдсон гэдэг. Саперууд гар бөмбөгийг түүний машины дороос олсноо дуулгаж байсан нь саяхан.
Гэтэл өнөөдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн дэргэдүүр өнгөрч явахад нь түүний дээрээс барилгын тулгуур төмөр унах шахжээ. Азаар бултаж чадсан учир аюул холуур өнгөрсөн гэнэ. Энэ мэтчилэн эрхэм гишүүн ямар нэг юманд өртөмтгий, эмзэг болчихоод байгаа учир хийморь, сүлдээ дуудуулж, засал хийлгэх хэрэгтэй бололтой.