“Шарталт” киног үзсэн хүнд бол элдвийг тайлбарлах хэрэггүй байх л даа. Согтуу гараад өглөө сэрэхдээ өмнө өдрийн явдлаа санахгүй байх явдал нэг биш. Харин согтуудаа юу эсийг хийчихдэгийн хамгийн таагүй 9 жишээ энэ. Юмыг яаж мэдэх вэ. Болгоомжтой бай.
1. Гурван метр урт аварга могой худалдаад авчихаж
Кавентерид амьдардаг Дуэйн Мэттьюз наргисныхаа дараа өглөө сэртэл гурван метр урт, 14 кг жинтэй аварга могойтой хамт унтаж байх нь тэр. Тэрээр түүнийг нэгэн цыганаас худалдан авсан гэнэ. Харамсалтай нь энэ явдал үүгээр дууссангүй, тэр могойгоо амьтны дэлгүүрт худалдахаар бодож байтал бүр хэрэг бишдэж. Брюс нэртэй өнөөх могойг нь 24 настай Дэвидээс хулгайлсан байх нь тэр. Ингээд Мэттьюз цагдаад дуудагдаж гэмт хэргийн хамсаатан болж найман долоо хоног хоригдоод баахан торгууль төлж, хоёр жилийн тэнсэн авлаа.
2. Нэг шөнө унтсан хүүхнийхээ нэрийг биен дээрээ хутгаар сийлчихсэн байв
Уэйн Робинсон Блэкпул дэх шөнийн клубт Доминик Фишертэй тааралдаж дөрөв хоногийг романтикоор өнгөрүүлж. Зугаалж, архидаж сайхан л байж. Гэтэл нэг өглөө сэртэл мөрөн дээр нь өнөөх хүүхний нэрийг хурц хутгаар сийлчихсэн, зүүн мөр, нуруун дээр нь өчнөөн олон од тавьчихсан байх нь тэр. Хүүхэн болохоор өөрөө зөвшөөрсөн юм гээд байдаг, Уэйн болохоор үгүй гэдэг. Робинсон багагүй халамцуу байсан болохоор өвдөхөө мэдэхгүй байж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч шарх хэвээр үлдэнэ л дээ, лазераар л арилгуулахгүй бол....
3. Хятад эр сууцтайгаа Америк руу ачигдах дөхсөн нь
Бор дарсаа хэтрүүлэн хэрэглэсэн Зян Ву хэмээх хятад эр буудлынхаа дугаартай өрөөнд орлоо гэж бодтол яг ижил дугаартай ачааны чингэлэгт орчихсон байж. Гэтэл түүнийг нь хэдхэн цагийн дараа Лос-Анжелос орох ачааны хөлөг ачлаа. Өргөгчөөр өргөж байтал гэнэт дотроос нь тогших балбах чимээ гарч 18 метрийн өндөрт зогсоотол мань хүний согтуу гарчихсан байх нь тэр.
4. Хөл дээрээ бэлгэ эрхтний зураг шивүүлчихэж
Орой нь ганцаараа бүтэн шил архи уучихсан нэгэн Швед эр чухам юу юу болж өнгөрснийг санадаггүй. Юутай ч гэсэн тэр найзуудтайгаа хамт нэг нөхрийнхөө хуруун дээрх шивээсийг хараад шивээс хийлгэе гэцгээж байсан гэнэ. Тэгээд л шивээсчин эр Жоэлийн хүсэлтийг биелүүлсэн нь энэ. Хожим наран шарлагын газарт яаж очих юм бүү мэд.
5. Архинаас болж нандин эрхтнээсээ салсан эр
Архи уусан хүн түлхүүр, цаг, утас гээд юугаа ч гээж болно л доо. Харин Доминканы бүгд найрамдах улсын Жеральдо Рамос гэгч энэ эр хэтрүүлэн уусныхаа маргааш өглөө нь сэрэхдээ эр хүний нандин эрхтэн нь байхгүй байхыг мэдсэн гэнэ. 64 настай тэр бол өөрөө юу ч санадаггүй, харин хөршүүд нь болохоор түүнийг согтуу байхад нь нохой дайрсан гэжээ.
6. Норвегид унтаад өглөө нь Шведэд сэржээ
Согтуу эр Норвегид өөрийнхөө машинд унтаад өглөө нь Шведэд сэржээ. Түүнийг Ослод машиндаа согтуу унтаж байхад хоёр эмэгтэй машиныг нь хулгайлан авч давхиж байхад эзэн машиныхаа арын суудал дээр тавтай гэгч л унтаж явж. Бүсгүйчүүд ч түүнийг гаргаад хаячихсангүй хүрэх газраа хүрч. Залуу цагдаад утасдаж, бүсгүйчүүдийг олсны дараа түлхүүрээ аваад гэрээдээ буцсан байна.
7. Нисэх буудлын ачааны дамжлага дээр хэвтэж рентген зургаа авхуулж
Норвегийн нэгэн халамцуу эр Ромын Фьюмичиногийн нисэх буудалд ирээд ачааны дамжлага дээр өөрийнхөө тээштэй хамт хэвтэж урсаад хяналтаар гарсан байна. Мэдээж түүний бүх эд эрхтэн дэлгэцэн дээр бүрэн харагдаа л даа. Тээш дамжуулдаг 50 метр дамжлагаар явах тэр хугацаанд тэр унтсаар л байсан гэнэ.
8. Согтуудаа 70 мянган дэгдээхэй алчихлаа гэсэн муу мэдээгээр сэржээ
АНУ-ын Мэриленд мужийн Дельмар дахь нэгэн фермд Жошуа Шелтон гэгч 21 настай эрийг “Хөөе чи 70 мянган дэгдээхэй алчихлаа” гэж байж сэрээжээ. Уг нь ч тэр дэгдээхэй бүрийг нэг бүрчлэн өөрөө хүзүүг нь мушгиж нухаагүй л дээ. Тэр гурван ч тахиачинтай нийлж архидах үедээ фермийн автомат тохируулгын хаалтыг нь хаачихснаас болоод тахианууд хоол, ус, агааргүй үлдсэн байна. Шелтон харин саравчинд л унтаж байж. Дэгдээхэй нь арай ч бүгдээрээ үхээгүй гэнэ ээ.
9. Галт тэргээр тасалбаргүй 160 км аялсан нь
Германы Оснабрюкийн нэгэн эр бямба гарагийн шөнөжин уугаад өглөө нь гэрээдээ харих санаатай явж байж. Гэтэл төмөр зам хөндлөн гарах гээд явж байтал ачааны вагон тавиатай байхаар нь тэсэлгүй ороод унтаж орхиж. Хэдэн цагийн дараа сэрээд хартал галт тэрэг 160 км-ийн тэртээ Гамбургт ирчихсэн байх нь тэр. Галт тэрэгнийхэн ч түүнийг мэдээд буулгаж орхисон, байна, харин яаж харьсан юм бүү мэд.