Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Энэ жилийн Үндэсний супер лиг дуулиан багатай эхлэх нь


Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тэмцээн энэ сарын 22-нд эхлэхээр болжээ. Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийг бут цохиж гарч ирсэн МҮСБХ-ны үндэсний супер лигийг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байсан. Мөн багууд ч хоёр лигийн алинд нь хүч сорихоо мэдэхгүй хоёр холбооны дунд төөрөлдсөн ч олон багийг тоглолтондоо оролцуулж чадсан Үндэсний супер лиг оршин тогтнох эрхээ гартаа атгаж чадсан юм. Ингэснээр дээд лиг татан буугдаж, хоёр холбоо ч нэгдсэн. Тэгвэл энэ улирлын Үндэсний супер лиг өнгөрсөн удаагийнхаас дуулиан багатайгаар эхлэхээр бэлтгэлээ хангажээ. Энэ талаар МҮСБХ-ны төлөөлөл болон энэ удаагийн лигт хүч сорих багуудын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Долоон баг өрсөлдөнө

МҮСБХ-ноос зохион байгуулах лигийн тэмцээнд энэ жил өнгөрсөн улирлын аварга “Дорнод Танан Гарьд” болон “SBL Хүлгүүд”, “Увс Эрдэнэдрийлинг Ригс”, “Баянзүрх Их Өргөө Аравтууд”, “Альянс Тех Харцага”, “TLG-13”, “Говь-Алтай Монторх” гэсэн долоон баг өрсөлдөх аж. Эдгээрээс “Баянзүрх” болон “Харцага” багийн ивээн тэтгэгч байгууллагууд солигдсоноос нэрээ ч мөн өөрчилсөн байна. Мөн Спрайт супер лигийн өнгөрсөн улирлын аварга “Монторх” дээд лигт дэвшин тоглох болжээ.

Крис Лавсон: Шинэ багтай тоглоно

Үндэсний супер лиг эхлэх болсонтой холбогдуулан лигийн багуудын легионер тоглогчид багуудтайгаа нэгдэж эхлээд буй. Тэгвэл бөмбөг эзэмшилт, ухаалаг тоглолтоороо манай үзэгчдийн танил болсон Крис Лавсоноос сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр өнгөрсөн улиралд “SBL Хүлэгүүд” багийн бүрэлдэхүүнд тоглож байсан бол энэ удаа “TLG 13” багтай гэрээ байгуулжээ. Тэрээр “Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Шинэ багтай шинэ улиралд тоглолт хийх гэж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн лиг сонирхолтой болох байх. Бэлтгэлдээ орчихсон. Догдлоод л байна шүү” гэсэн юм. “TLG 13” багийн хувьд Лавсоноос гадна шинэ улиралд NCAA-ын нэгдүгээр дивизонд тоглож байсан хуучнаар Югослов улсын бүрэлдэхүүний Косово улсын лигт одоогоор тоглож байгаа Fabian Wilson гэсэн PF /хүчний довтлогч/ авчрахаар гэрээгээ байгуулсан байна.     

“Дорнод Танан Гарьд” багийнхан энэ жил аваргаа хамгаална

Энэ удаагийн Үндэсний супер лигийн тэмцээнийг МҮСБХ-ноос ССАЖЯ-тай хамтран зохион байгуулж буй. Лигийн тэмцээний эхний тоглолт уламжлал ёсоор өнгөрсөн улирлын аварга “Дорнод Танан Гарьд” баг лигийг нээж, “SBL Хүлгүүд”-тэй тоглох юм. Тэгвэл өнгөрсөн улирлын аваргууд цолоо хамгаалахын тулд туслах дасгалжуулагчаараа Акихиро Мизуно гэгчийг сонгожээ. Тэрээр Япон улсын иргэн бөгөөд өмнө нь Японы болон Латви шигшээ багуудын туслах дасгалжуулагчийн ажил хийж байсан гэнэ. Мөн шилдэг тоглогч, спортын мастер Т.Санчирыг энэ удаа багтаа тоглохгүй гэсэн цуурхалыг багийн дасгалжуулагч Ч.Давхарбаяр няцаасан. “Т.Санчир манай багтай гэрээ хийсэн. МҮСБХ-ны журамтай нийцэхгүй зүйл гарсан ч тоглолт эхлэхээс өмнө үүнийг шийднэ” гэсэн тайлбар өгсөн.

Легионеруудтай лигийн нээлт

Багуудын бүрэлдэхүүний хувьд монгол тоглогчид ямар нэг шилжилт хөдөлгөөн байхгүй, энэ улирлыг дуустал хуучин багуудтайгаа гэрээтэй байгаа гэсэн. Гэхдээ   хоёр жилд нэг удаа лигийн сайн тамирчдыг багуудын хооронд сэлгээ хийнэ гэсэн тогтвортой байдлын журам өнгөрсөн онд байгуулсан гэдгийг дуулгасан. Учир нь, ганцхан баг хэтэрхий хүчирхэгжвэл лиг зогсох аюултай хэмээн МҮСБХ-ны төлөөлөл сануулж байсан. Мөн тэд “Бид улс төрийн нам биш. Тийм ч учраас цаашид тэр нь тийм гээд байх зүйлгүй. Дүрэм журамдаа тохируулан хэн нэгнийг хохироолгүй лиг маань цаашид үргэлжилнэ” гэлээ.

Уг нь, энэ  удаагийн лигийн тэмцээн энэ сарын 11-нд товлогдсон ч 22-ныг хүртэл хойшилсон аж. Энэ нь, лигийн эхнээс л легионер тоглогчдыг тоглолтод оруулах болсон шийдвэртэй холбоотой гэсэн. Зарим баг легионероо лиг эхлэхээс өмнө авчирч, бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна. Жишээлбэл, “Эрдэнэдрийлинг Ригс” баг өнгөрсөн улиралд тоглосон Маркус Скиннер, Деан Хадлей нарыг авчрахаар болсон бол “Танан Гарьд” багт өнгөрсөн улирлын блокын мангас Фредди Вүүдс, “TLG-13” багт Крис Лавсон, Фабиан Вилсон нар тоглох юм. Түүнчлэн “Баянзүрх” болон “Харцага” улирлын явцад легионер тоглогчдоор хүчээ зузаатгах гэнэ.

Шилдэг багууд, сонирхолтой тоглолтууд, хүчтэй өрсөлдөөн

Манай улсад сагсан бөмбөг эрчимтэй хөгжиж байна. МҮСБХ-ны Үндэсний супер лигт долоон баг хүч үздэг ч Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн 90 гаруй, сонирхогчдын багтай нийлээд 1500 хол давсан аж. Мөн энэ жилийн Дэлхийн оюутны универсиад наадамд дэлхийн шилдэг 24 багтай манай тамирчид тоглоод шигшээ 16-д шалгарсан нь сагсан бөмбөгийн хөгжлийг харуулж буй. Тийм ч учраас лигийн тэмцээнээс сонирхолтой тоглолтууд, хүчтэй өрсөлдөөнийг үзнэ гэж МҮСБХ-ныхон хэлсэн. 2013-2014 оны ”Үндэсний супер лиг”-ийн аварга баг ирэх жилийн зургадугаар сард АНУ-ын Лас Вегас хотноо болох “Америк дахь монголчуудын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцуулах аж. Харин шагналын сан, дүрэм журам өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан