Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцогчдыг хамгаалалт, довтолгоо, идэвхтэй байдалд нь үнэлгээ өгч жагсаахад манай бөхчүүдээс Г.Мандахнаран уг жагсаалтад дээгүүрт бичигджээ.
Энэ жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Мандахнаран довтлогчоор тавд, идэвхтэй байдлаар 10 дугаарт жагссан байна. Гурван үзүүлэлтээс харахад, хамгийн шилдэг нь ОХУ-ын бөх Бекхан Гойгереев байжээ. Тэрбээр довтолгоонд хамгийн шилдэг нь байж 59 оноо авсан бөгөөд идэвхиэр 7,8 оноо авч бусдаасаа тасархай тэргүүлжээ. Харин хамгаалалтад хамгийн бага оноо алдсан бөхчүүдийг жагсаахад АНУ-ын Жордан Барроуз, Ираны Хассан Рахими нар таван барилдаанд гурван оноо алдсан амжилтаар тэргүүлсэн байна.
Тодруулбал, Довтолгоогоор : 1. Бекхан Гойгереев (ОХУ) - 59 оноо; Нариман Исрапилов (ОХУ) - 47; Эхсан Лашгари (Иран) - 44; Ибрагим Алдатов (Украин) - 41; Мандахнаран Ганзориг (Монгол) - 39, Анзор Болтукаев (ОХУ) - 36; Жордан Барроуз (АНУ) – 34; Реза Яздани (Иран) - 34; Хассан Рахими (Иран) - 34; Амит Кумар (Энэтхэг), Эсмаэльпур Масуд (Иран) и Ливан Азкуй Лопес (Куба) – 33 онооо тус тус авчээ.
Хамгаалалтаар: Жордан Барроуз (АНУ) - 3; Хассан Рахими (Иран) - 3; Амит Кумар (Энэтхэг) - 4; Хажимурад Гацалов (ОХУ) - 6; Гено Петриашвили (Гүрж) - 6; Хетаг Газюмов (Азербайжан) - 7; Реза Яздани (Иран) - 8; Ален Засеев (Украин) - 9; Таха Акгуль (Турк) – 10, Али Шабанов (Беларусь) – 11 оноо алджээ.
Идэвхтэй барилдсан бөхөөр: Бекхан Гойгереев (ОХУ) - 7,8; Хассан Рахими (Иран) - 6,2; Жордан Барроуз (АНУ) - 6,2; Амит Кумар (Энэтхэг) - 5,8; Ибрагим Алдатов (Украин) - 5,6; Реза Яздани (Иран) - 5,2; Гено Петриашвили (Гүрж) - 5,2; Нариман Исрапилов (ОХУ) - 4,8; Хаджимурад Гацалов (ОХУ) - 4,8, Мандахнаран Ганзориг (Монгол) - 4,6 гэсэн үнэлгээгээр эхний 10 байрт шалгарчээ.