Бразилын нэрт хөлбөмбөгч байсан Жоао Родриго Сантесыг хэрцгийгээр алаад, толгойг нь тайран үүргэвчинд хийгээд гэрийнх нь ойролцоо хаясан аймшигт хэрэг гарсан байна. Тамирчин өнгөрсөн сарын 28-ны орой гэртээ ирж хоноогүй, харин маргааш нь эхнэр нь гэрийнхээ үүднээс үүрдэг цүнх олсон дотор нөхрийнх нь толгойг хийсэн байжээ. Түүний нүдийг нь ухаж, хэлийг нь огтолсон байсан гэнэ. 35 настай хөл бөмбөгч карьераа дуусгасны дараа эрүүл хүнсний дэлгүүр ажиллуулж байсан гэнэ. Тэрээр саявтар дэлгүүрийг нь дээрэмдсэн тухай хяналтын камерын дүрс бичлэгийг Facebook-тээ тавьж гэмт этгээдүүдийг барихад туслахыг хүссэнтэй энэ хэрэг холбоотой байж мэднэ гэж таамаглаж байна. Түүнийг нас барахын орой, машинд нь үл таних хоёр хүн сууж байхыг хүмүүс харсан байна. Тэр хоёрыг хамгийн түрүүнээ сэжиглэн хайж эхэлжээ.
Хөл бөмбөгчний цогцосыг голоос олжээ.