Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сочигийн олимпийн аюулгүй байдлыг сүүдэр дайрав

Оросын өмнөд нутгийн дэлгүүрт террорист халдлага болсон нь ирэх онд Сочи хотноо болох гэж буй өвлийн олимпийн аюулгүй байдалд санаа зовоосоор байна.

Умард Кавказад орших, Оросын Бүгд Найрамдах Дагестан Улсын нийслэл Махачкала хотын нэг дэлгүүрт өчигдөр дэлбэрэлт болжээ.

Дэлбэрэлтийн улмаас нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн шархадсан байна.

Өнгөрсөн сарын 30-нд Махачкалагийн ойролцоо дэлгүүрүүдэд бөмбөг дэлбэрсний улмаас хоёр хүн амь үрэгдсэн билээ.

Энэ хоёр террорист халдлагын хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна. Гэхдээ Оросын өмнөд нутгийн тайван байдалд лалын босогчид заналхийлсээр байгаа юм.

Мөн өнгөрсөн сарын 21-нд амиа золиослогч эмэгтэй Оросын Волгоград мужид автобусанд бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүн амь үрэгдсэн.

Ирэх орны хоёрдугаар сард эхлэх Сочигийн өвлийн олимпийн наадамд саад учруулахаар лалын босогчид сүрдүүлж байна.

Оросын эрх баригчид аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ аваад байгаа ч сүүлд болсон террорист халдлага түгшүүрийг улам нэмэгдүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан