Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Дэлхийд гуравхан бүртгэгдсэн ховор өвчтэй бүсгүй ном гаргалаа

Лиззи хэмээх 24 настай энэ бүсгүй 1,57 метрийн өндөртэй ч ердөө 26 кг жинтэй. Түүнийг харсан ихэнх хүн турах хүсэлдээ автсан анорекс өвчтэй хэмээн андуурдаг. Гэвч тэр жирийн хүнээс хэд дахин илүү буюу өдөрт 60 удаа хооллодог. Харамсалтай нь, хоол тэжээлээс авсан шим тэжээл биед нь өөх болон хуримтлагддаггүй байна.
Дэндүү ховор тохиолддог энэ өвчнийг одоо хүртэл сайн судлаагүй учир ямар өвчин болохыг нь ч тодорхой нэршиж заншаагүй. Ямартай ч, охин төрөлхийн өөхөн эдгүй төрсөн бөгөөд хэчнээн идсэн ч өөхөлж, жин нэмдэггүй гэнэ. Уг нь, түүн шиг өвчтэй хүмүүс ихэвчлэн хүүхэд насандаа хорвоог орхидог, одоо түүнтэй адил өвчтэй хэмээн бүртгэгдсэн хоёрхон хүн байдаг ч Лиззи өвчнийхөө зовлон зүдгүүрийг даваад зогсохгүй учир битүүлэг өвчнийхээ улмаас бусдад доромжлогдсон хүнд цаг үеийг ч туулж чаджээ.

Техасын Остинд эцэг эх, хоёр дүүтэйгээ амьдардаг Лиззи гэр бүлдээ хайр халамжаар дутдаггүй ч гадаад ертөнц түүнийг тийм ч таатайгаар хүлээн авдаггүй. Тийм ч учраас Лиззи өөрийн туулсан амьдралаас сургамж авч, бусдыг гутаан доромжлохын эсрэг кампанит ажлыг зохион байгуулдаг болжээ. Ихэнх хүний төсөөлдгөөр бол хүний нүүр ч эгцэлж харж чадмааргүй царайтай ч тэрээр олны өмнө гарч бусдыг уриалан дуудаж үг хэлж сурчээ. Жилдээ 200 удаа олны өмнө гарч, бусдыг царай зүс, өөр ямар нэг шалтгаанаар доромжлон гутаж болохгүй гэдгийг ойлгуулахыг тэр хичээдэг байна. Үүгээр ч зогсохгүй хоёр ч ном бичиж гаргажээ. Гэхдээ энэ хүртэл явахад түүнд ямар хүнд хэцүү байсныг тэрээр ярьж байна. Түүний тухай интернэтээр цацагдсан мэдээллийн дор хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүлийг хараад Лиззи эхэндээ маш их гутарч, сэтгэлээр унаж, хүмүүсийг үзэн яддаг байжээ.

Түүний зургийг харсан хүмүүс “Ээж нь түүнийг төрүүлэх хэрэггүй байсан юм”, “Түүнийг шатааж ал” гэх мэтээр хайр найргүй доромжилдог байж. Иймэрхүү хандлагад зүрхээ зүсүүлсэн Лиззи хэсэг хугацааны дараа өөртэй нь ижил биш нөхцөл байдалд ороогүй ч гэлээ ямар нэг зүйлээс болж бусдад доромжлогдож, дорд үзэгдэж яваа хүмүүсийн төлөө тэдний дуу хоолой болохоор шийдсэн байна. Одоо тэрээр өөртөө маш их итгэлтэй болж, бусдын хандлагад нийцүүлж бус өөрийнхөөрөө л байхыг эрхэмлэдэг болжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
өөртэй нь ижил биш нөхцөл байдалд ороогүй ч гэлээ гэнэ үү юу гэсэн үг вэ
Хамгийн их уншсан