35 настай Лиза Кроссыг хараад өнөөдөр ямар ч эр хүн атаархах биз. 2010 оны Их Британийн бодибилдингийн аварга энэ бүсгүй 15 насандаа ердөө л 41 кг жинтэй туранхай охин байж. Ер нь л түүнд анорекс буюу хэт тураалын шинж тэмдэг илэрч байсан гэнэ. Хэсэг хугацааны дараа үс нь унаж эхэллээ. Зүрхний хэмнэл нь доголдож, нэмэлт тусгай хоолоор тэжээдэг болов.
Ингээд Япон руу явж эмчлүүлснээр түүний амьдралд эргэлт гарах нь тэр. Тэр тэнд хоолонд орж бие нь сэргээд ирэхийн үест бодибилдингээр хичээллэж эхэллээ. Тэрээр дөрвөн жилийг тэнд өнгөрүүлж нутгийн бие бялдрын тамирчидтай дотно нөхөрлөсөн байна.
2007 онд АНУ-г зорьж Лас-Вегаст очин Олимпын Мисс уралдаанд оров. NABBA Universe-ын хоёрдугаар шатанд шалгарч хэдхэн хоногийн дараа Британийн UK BFF уралдааны төгсгөлийн шатанд шалгарлаа.
Одоо тэр дараагийн тэмцээндээ бэлтгэж дасгал сургууль, хоолны нарийн дэглэм баримталж байна.
Би өөрийгөө эмэгтэйлэг, бас тачаангуйгаар төсөөлж мэдэрдэг гэж тэрээр Daily Mail сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэр өмнө нь өдөрт 500 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг байсан бол одоо өдрийн норм нь 5000 болсон гэнэ. Лиза өдөрт хоёр цаг дасгал сургууль хийдэг байна.