Монголын говь нутгаас археологчид ер бусын бие галбиртай олон үлэг гүрвэлийн яс олсон байна. Ойролцоогоор 70 сая жилийн өмнө амьдарч байсан теринизавр нь том бөөрөнхийдүү биетэй, богино хөл, урт хүзүү, яс мэлхийнийхтэй төстэй жижигхэн гавалтай байжээ. Энэ үлэг гүрвэлүүд өмнө хөлдөө гурван хуруутай, тэр нь урт хумстай байсан байна.
Энэ нүсэр том биетэй амьтан яагаад ийм жижигхэн сонин толгойтой байсны учрыг олохоор эрдэмтэд толгойгоо гашилгаж байгаа гэнэ. Магадгүй тэдэнд өнөөгийн панда шиг л өндөр модны навчис түүж идэх, ургамлаар хооллох зэрэгт нь жижгхэн толгой зохимжтой байсан байж мэдэх юм. Судалгааны ажлын ахлах Хоккайдогийн их сургуулийн Ёсицугу Кобаясигийн баг энэ бүхнийг Монголын зүүн өмнөд нутгаас бүр 2011 онд олсон юм байна.
“Энэ төрлийн үлэг гүрвэлийн үлдэгдэл тун ховор байдаг болохоор ийм олноороо олдоно гэж санаагүй. Нар шингэх дөхөж байсан болохоор буцах гэж байтал газарч маань чулуужсан өндөг зааж өгсөн. Тэгээд л тэр орчмоос үүрийг нь олоод,ухсан даа. Яг л бидний машинаа тавьсан газар байсан шүү” хэмээн палентологич ярьжээ.
Малтах явцад дөрвөн ч үүр олсон байна. Дараа жил нь тэр газраа дахин малтаж 75 өндөг байсныг олж авчээ. Энэ олдвороос үзвэл үлэг гүрвэл бүлгээрээ амьдардаг байсан бололтой гэж палентологич тайлбарлаж байна гэж topnews.ru мэдээллээ.