Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Бүсгүй та хөхөвчөө тайлна уу


Бүсгүй та аль нэгэн улсын хил дээр гаалийн ажилтнуудаас “Бүсгүй та хөхөвчөө тайлна уу” гэсэн үг сонсч байсан уу. Харахад том хөхтэй сайхан бүсгүй шиг байвч эмэгтэй хүний энэ нандин газраа элдэв зүйд, бүр санаанд багтамгүй зүйл нууж хил нэвтрэх гэсэн тохиолдол байдаг болоод л тэр. Газар газрын бүсгүйчүүд тэндээ юу нууж явдаг вэ.

1.    Могойн 75 зулзага

Стокгольм хотын гаальд нэгэн эмэгтэй хөхөвчин дотроо могойн 75 зулзага нууж гарах гэж байгаад баригдсан. Тэрээр байсхийгээд л хөхөө маажиж байхаар нь гаалийнхан шалгаж үзтэл энэ амьтдыг авч онгоцонд орох гэж байсан нь илэрчээ.

2.    Сармагчин

Энэ бол шүүхийн танхимд тохиолдсон явдал. Виржини мужийн шүүхэд 2011 онд гэр бүлийн хэргээр дуудагдаж ирсэн бүсгүй эхлээд бичиг баримт бөглөж байснаа хөхөвчнөөсөө энэ бяцхан амьтныг гаргаж ирсэн нь өөрийн нь хайртай “охин” Кару гэнэ.

3.    Кокаин

Колумбын Богота хотоос Барселонд аяллаар ирсэн эмэгтэйг шалгаж асуусан испанийн албаныхан гойд юм олсонгүй. Нарийн үзтэл хөхөн дээрээ шинэхэн сорвитой байх нь тэр. Тэр ч өөрөө хөх томруулах мэс засал хийлгэсэн гэж. Гэтэл нягтлаад үзтэл хоёр хөхнөөс нь гялгар уутанд хийсэн 1,4 кг кокаин гарчээ.

4.    Тоть

1996 онд Австралиас Их британид ирсэн нэгэн эмэгтэй хөхөвчиндөө тотины хоёр өндөр нуусан байсан нь илэрсэн байна.

5.    Игуана гүрвэл

Их Британийн олон улсын Блэкпул нисэх буудалд 2007 онд аюулгүйн албаныхан нэгэн орос эмэгтэйн цээж хөдлөөд байхыг ажиглаж. Эмэгтэй ажилтнаа дуудаж шалгуултал тэр хүүхэн хөхөвчиндөө игуана гүрвэл нуусан байжээ. Хөөрхий амьтныг орос бүсгүйн хөхнөөс гаргаж амьтны хүрээлэнд илгээснээр энэ явдал төгссөн байна. 

6.    Сая доллар

Хөхөвчиндөө мөнгө хийдэг ч яахав байдаг л зүйл, манайхан ч ойр зуурын мөнгөө эндээ л хийдэг байсан. АНУ-ын Калифорни мужийн Сан-Бернардинод нэгэн сургуулийн нягтлан эмэгтэй Жудит Оукс ажилладаг сургуулиасаа хулуусан 1,8 сая доллараа хийчихсэн явсныг илрүүлсэн байна.

7.    Хэмжих багаж

Хар тамхи тээвэрлэдэг хүн хэдий хэмжээтэй зүйл авч яваагаа мэдэх хэрэгтэй биз дээ. АНУ-ын Айдахо муижйн Твин-Фоллс хотын 19 настай Пебблс Пикабо Линдси гэгч хөхөвчиндөө хар тамхи жигнэдэг багаж нуучихсан явж байж. Нарийвчилж шалгахад энэ багажинд хар тамхины төрлийн метамфетамины үлдэгдэл байжээ.

8.    Эх охин хоёрын 60 мянган доллар

Нэг бол сайн хоёр бол бүр сайн гэдэг л энэ. Канад, Америкийн хил дээр 51 настай эмэгтэй, түүний 16 настай охин хоёрын хөхөвчнөөс канадын 60 мянган доллар гарч ирж. Тэд энэ мөнгөө аваад Ливан ру унисэх зорилготой байсан гэдэг.

9.    Алтан гулдмай

Энэ бол хөхөвчинд нууж Гонконгоос гаргах гэж байсан алт. Хятад эмэгтэйн хөхөвчнөөс 2 кг 950 грамм жинтэй гулдмай гарсан. Эмэгтэй нэг л сэжигтэй харагдаад байхаар нь шалгаж үзэхэд энэ зүйл гарчээ.

10.    Гар буу

Зэвсгийг хүн ихэвчлэн тээшиндаа, эсбөгөөс хувцасандаа нуусан байдаг. Харин Аризона мужийн 20 настай Анжела Линн Милхоун энэ гар бууг хөхөвчиндөө хийж яваад саатуулагдсан. 22 мм-ийн гар буу ав чявсан нь хуулль бус байсан учир тэрээр хуулийн хариуцлагад татагдсан байна.

0 Сэтгэгдэл
baaxan aldaatai bichsen zvil bn
ug usgiin aldagaa zasaachee
Хамгийн их уншсан