ОХУ-ын Сочи хотноо хэдхэн сарын дараа эхлэх өвлийн олимпын бамбар бадамласнаасаа яг нэг сарын дараа “Байконур”-ын сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз ТМА-11М” хөлгөөр тойрог замд гарлаа. Олон улсын сансрын энэ багийг сансрын нисэгч Михаил Тюрин ахалж байгаа бол багт нь японы Коити Вакато АНУ-ын нисэгч Ричарда Мастраккио нар оросны хоёр нисэгч байгаа юм.
Сансрын нисэгчдийн хувцасыг олимпын бамбартай дүрсэлсэн бол хөлгөө өвлийн олимпын тоглолтын бэлгэ тэмдгээр чимжээ.
Энэ багийнхан олимпын бамбарыг тойрог замд хоёр дахь сардаа ажиллаж байгаа сансрын нисэгч Олег Котов, Сергей Рязанский нарт хүлээлгэн өгөх юм байна. Тэд нь бамбарыг Олон улсын сансрын станцад өгч дараа нь бамбарыг задгай сансарт гаргах юм байна.