Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хараал шингэсэн 10 үнэт эдлэл

Гоёмсог, чамин тансаг үнэт эдлэл, ээмэг, зүүлт бөгж зүүхийг хүсдэггүй хэн байх билээ. Ялангуяа саятан тэрбумтнууд, одууд бол үнэт эдлэлээр өрсөлдөж, үүндээ мөнгө хайрладаггүй гэж болно. Гэтэл зүүж эдэлсэн эзнийхээ аминд хүрдэг, үгүй юм гэхэд тэднийгээ ухаан солиотой болгодог, ёстой “хараал идсэн” үнэт эрдэнийн зүйлс гэж бас байна аа.

“Надежда” очир эрдэнэ

Энэ бол хамгийн азгүй явдал дагуулдаг үнэт эрдэнэ. Үүнийг зүүсэн хүн нэг бол ухаан солиордог, эсвэл зэрлэг нохойнд бариулдаг гэж ярьдаг. Мария Антуанетта, хаан Луи XYI нар зүүж байгаад толгойгоо авхуулсан. Бас нэг эзэн гүнж де Ламбеллаг эсэргүүцсэн олон үхтэл нь балбасан. Сурбайяа гэгчийг энэ зүүлтийг бэлэглэсэн нууц амраг нь хутгалсан. Өөр нэг эзэн Симон Монтариде нь гэр  бүлийн хамт замын ослоор нас барсан.

“Орлов” хар очир алмааз

“Брахмын нүд” гэдэг энэ чулуу энэтхэгийн Пондичерри дэх Брахма бурхны сүмээс хулгайд алдагдсан гэдэг. Энэ бас л эзэд нь амиа хорлодог хараал идсэн гоёл чимэглэл гэж болно.

Үүнийг анх 1932 онд АНУ-д аваачсан  ж.Перис  Нью-Йоркийн өндөр барилгаас үсэрч амиа хорлосон. Дараа нь оросын гүнгийн хатан Надежда Орлова болон Леонила Галицына-Бариатинска эзэн суусан ч хоёулаа сарын зайтай амиа хорлосон. Тэд хоёулаа Ромд барилгаас үсэрсэн байдаг. Өнөөдөр энэ эрдэнэсийг гурав хувааж хараалыг нь зайлуулсэн гэдэг.
Хамгийн сүүлд 2006 онд холливудын жүжигчин Фелесити Хоффман 2006 онд “Оскар”-т  нэр дэвшээд байхдаа энэ ёслолд зүүсэн, шагнал авч чадаагүй, ёслолын дараа шууд энэ зүүлтээ тайлсан гэдэг.

“Кохинор” очир алмааз

1850 онд Англид авчирч хатан хааны гэр бүлд бэлэглэсэн 16-ны нэг карат жинтэй энэ очир алмааз Лондонгийн Тауэрт хатан хааны бусад үнэт зүйлстэй хамт байгаад одоо хатан хаан Елизавета II-ын титэм дээр бий. Азаар хатан хаанд энэ эрдэнэс нөлөөгөөгүй ч зүүж эдэлсэн эрэгтэй хүнд муугаар нөлөөлдөг.

Дэлхийг захирах бөгж

Одоо английн Хэмпшир гүнлэгийн Вайн ордонд байгаа эртний ромын энэ бөгжийг бурхны хараал шингэсэн гэдэг. 12 грамм жинтэй энэ алтан бөгжийг 1785 онд эртний ромын Calleva Atrebatum хот байсан газраас холгүй орших Силчестерээс олсон.

Бөгжин дээр “Сенициан, дэлхий дээр бурхантай хамт амьдар” гэсэн бичээс бий. Бас л эзэддээ тун муугаар нөлөөлдөг гэнэ.


Делигийн сарпиран бугуйвч

Лондонгийн Үндэсний түүхийн музейн ажилтан Питер Танди 30 жилийн өмнө энэ эрдэнийн чулууг олсон. Олон жилийн туршид музейн санд хадгалагдаж байхдаа хайрцаг дэрээ “Энэ хайрцгийг нээх хүн эхлээд энэ анхааруулгыг унш, дараа нь чулуу юу хүсч байгааг хий. Би бол чулууг далайд хаяхыг зөвлөх байна” гэсэн бичээстэй хадгалагдаж байсан гэнэ.

Энэ чулууг 19 дүгээр зууны дундуур хурандаа Феррис анх Англид авчирсан ч удалгүй дампуурсан. Хүү нь ч бас дамдпуурч эрдэнэс, зохиолч Эдвард Херон-Алленд шилжсэн ч бас л аз жаргал авчраагүй. Чулууг хайрцаглаж Херон Алленыг үхээгүй байхад нээх хэрэггүй гэж дараагийн эзэнд нь захьсан. Зохиолчийг үхсэний дараа музейд шилжүүлсэн.

Лидийн үнэт эрдэнэс

Үнэт зүйл, алт, сав суулганы энэ цуглуулга өөрийн эзэддээ ямагт муу зүйл дагуулж байсан гэдэг. Эзэд нь үхэж, дээрэмдүүлж, нас барж, өвчин тусч байсан тухай тэмдэглэж үлдсэн байдаг.

Марии –Антуанеттын зүүлт

Хоёр мянган карат жинтэй очир алмаазан энэ зүүлт хатан хааны итгэлт хүн Жанна Ламотт-Валуа тэр цагийн кардиналд хандаж зүүлтийг Марии-Антуанеттад авч өгөхийг ятгасан байна.

Үнэт эдлэлийг авсан ч төлбөр хийсэнгүй, шүүхээр заргалдсанаар кардиналыг францаас хөөж, Жаннаг залилан хийсэн гэж  шоронд илгээсэн. Ингээд түүх төгссөнгүй, францын хувьсгал  гарч ард түмэн өлсч байхад Марии-Антуаннета үнэт эдлэл худалдан авч байсан хэмээн цаазын давцан  руу илгээсэн.


Альфонсо XII-ын бөгж

Энэ бөгжийг Испанийн хаан Альфонсо XII  анх 1875 онд өөрийн залуу эхнэр Мерседест бэлэглэсэн байна. Хатан хаан хуримаасаа хойш хоёр сарын дараа сүрьеэгээр нас барав. Бөгж хааны эгч Марии-дель-Пиларт шилжсэн ч тэр бас л удалгүй нас барах нь тэр.
Хаан дахиад гэр бүл болохоор шийдэж Марии Кристина Орлеанскаяг сонголоо. Гэтэл тэр нь бас л хуримаа ч болоогүй байхад сүрьеэгээр нас барлаа. Тэгээд зогссонгүй хаан өөрөө 28 нас хүрээгүй байхдаа бас сүрьегээр нас барав. Сонинууд энэ бөгж л хараал шинэгэсэн гэж бичиж байлаа.
Бөгжийг испанийн дарангуйлагч  Франциско Франко 1939 онд Адольф Гитлерт бэлэглэсэн байна. Зарим эх сурвалж Гитлер амиа хорлосон 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд энэ бөгжийг зүүсэн байсан гэдэг.


Гүн Мещерийн очир алмаазан ээмэг

Гүн Мещерскийн гэр бүлд томоос том очир алмаазан шигтгээтэй ээмэг үеэс үед дамжиж ирж. Үүнийг дагаад “Энэ бөгжийг үнэнч биш эхнэр зүүвэл, түүнд ямар нэг зүйл заавал тохионо” гэсэн домог байж. Гүнгийн бөгжний тухай яруу найрагч А.С.Пушкин сонсоод итгэж эзнээс нь бөгжөө түр хугацаагаар өгөөч гэж гуйжээ. Тэр өөрийнхөө эхнэрийг хардаж байсан болохоор туршиж үзэхээр шийдсэн байж. Үнэхээр бөгжийг зүүсэн эхнэр нь шинж тэмдэг үзүүлж  хэдхэн хоногийн дараа эхнэрээ Дантестай хардан дуэль хийснээр үхлийн шарх олж их Пушкин нас барсан гэнэ.

Бөгж ингээд Александр Мещерскийн удмынханд үлдсэн ч гүн Александр нас барж, дурлалт хүүхэн Екатерина нь түүнтэй гэрлэхээс татгалзсанаар нийгэмдэх байр сууриа бүрэн алдаж октябрийн хувьсгалын дараа баривчлагдан цөлөгдсөн юм.

“Санси” очир алмааз

Бургундын герцог Карл Смелогийн шүтээн байсан энэтхэгийн энэ очир алмааз “санси”. Герцог ч 1477 онд Нансид болсон тулааны үеэр ялагдаж амь алджээ.

Эрдэнэсийг 1570 онд маркиз де Санси авчээ. Тэр чулуунд өөрийн нэрийг өгсөн. Гэтэл яагаад ч юм хэн нэгэнд бэлэглэхээр шийдэж. Ингээд Францын хаанд очтол III Генрих удалгүй бас алагдлаа. Түүний орыг залгамжилсан IY Генрих  эрдэнэсийг худалдахаар шийдэж элчээр явуултал тэр нь замдаа алагдав. Чулууг элчийн гэдэснээс олж авсан ч IY Генрих халдлагад өртөн амь алдсан  байна.

Ингээд цуст “Санси” Стюартын гүрэнтэй золгов. Стюартын гэр бүлд ч таатай юм болсонгүй эмгэнэлтэйгээр төгслөө. Дараа нь Бурбоновт шилжээд тэр нь бас нас барлаа. Людовик XYI-д очсон ч түүнийг гильонууд хөнөөсөн. Эрдэнэс 1830 он Орост ирж Уралын үйлдвэрийн эзэн Демидовынх болсон.

0 Сэтгэгдэл
йыйыйб
soliormoor ym
hvnii huuchin edlel neg ih sain bish dee tuhain hvnii energiig shingeesen bdag manaihani hoorog geh met
yu ch oilgosongui
йыйыйб
hvnii huuchin edlel neg ih sain bish dee tuhain hvnii energiig shingeesen bdag manaihani hoorog geh met
oilgohgui baigaa humuus teneg bololtoi.Anhaaraltai unsh
redaktor n sain hynah heregtei shde. uneheer oilgohog berh niitlel bn. uul n sonirholtoi l yum
Ямар их алдаатай бичдэг юм бэ. Юу ч ойлгосонгүй. Алдаатай бичиж байгааг нь анхааруулж байхад зөвөөр хүлээж авахгүй сүртэй энэ тэр гэж бичиж байгаа хүн их мунхаг харанхуй хүн болой. Олон нийт уншдаг тул бичгийн соёлтой байх хэрэгтэй. Чиний мэдлэг чинь давхар хэмжигдэж байгаа шүү.
yur ni ih oilgomjgui bichih yum aa. uug ni sonirholtoi l yum
Бичсэн ээ ер нь л хянахгуй бдаг ихээхэн урт юм уншвал суулд нь толгойд юуны тухай уншлаа гээд эргуутэх уе суулийн уед их болж бга . Товч тодорхой Сайн хянаж бмаар юм . Юу ч ойлгосонгуй бантан
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРАЛ ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
chi te1 ymuu hun aldaa l biz yun ch surtein
Гүн Мещерскийн гэр бүлд томоос том очир алмаазан шигтгээтэй ээмэг үеэс үед дамжиж ирж. Үүнийг дагаад “Энэ бөгжийг үнэнч биш эхнэр зүүвэл, түүнд ямар нэг зүйл заавал тохионо” гэсэн домог байж. EEmeg gej ehelsenee suuld n yun bogj bolchvoooo.
Бичсэн ээ ер нь л хянахгуй бдаг ихээхэн урт юм уншвал суулд нь толгойд юуны тухай уншлаа гээд эргуутэх уе суулийн уед их болж бга . Товч тодорхой Сайн хянаж бмаар юм . Юу ч ойлгосонгуй бантан
chi te1 ymuu hun aldaa l biz yun ch surtein
Хамгийн их уншсан