Австралийн ах дүү хоёр жүжигчин Хемсвортууд сүүлийн үеийн Холливудын адал явдалт киноны гол дүрүүдийг эзлэх мэт болж байна. Ах Крис Хемсвортынх нь хамгийн сүүлд тоглосон "Thor: The Dark World" кино өчигдөр Лос Анжелост нээлтээ хийсэн бол дүү Лайм Хемсвортынх нь тоглосон "Hunger Games" цувралын шинэ анги ирэх долоо хоногт дэлгэцэнд гарах гэж байгаа юм.
Майли Сайрусын экс найз залуу гэдгээр хүмүүсийн сайн мэдэх Лайм Хемсворт ахдаа баяр хүргэхээр нээлтийн ёслолд хүрэлцэн иржээ. Мэдээж ах дүү хоёр од хамтдаа байгаа агшныг алдалгүй авах гэж хичээсэн гэрэл зурагчдын өмнө Крис дүүгээ цаашлуулж, энэ миний кино шүү хэмээн түлхэж байсан нь долоон насны зөрүүтэй ах дүү хоёрын харилцаа хэр дотно болохыг харуулжээ.
Лайм Хемсворт Крис Хемсворт