Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Германчуудын эзэлсэн улсаасаа дээрэмдсэн зургууд олджээ


Германы Мюнхен хотноо 80 настай тэтгэврийн өвгөн Корнелиус Гурлиттийн гэрээс дэлхийн хоёрдугаар дайны үед германчуудын эзэлсэн улс орнуудаасаа 1930-40-өөд онд дээрэмдэн цуглуулсан, нэрт зураачдын 1,5 мянган уран зураг олдсон нь ойролцоогоор нэг тэрбум америк доллараар үнэлэгдэх бүтээл гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энд Марк Шагал, Пабло Пикассо, Огюст Ренуар, Анри Матисс болон бусад зураачдын бүтээл байгаа гэнэ.

Энэ Корнелиус Гурлитт нь нэрт урлаг судлаач, цуглуулагч  Гильдебранд Гурлитын хүү юм байна. Өнөө хүртэл 1945 онд англи-америкийн нисэх хүчин Дрезден хотын бөмбөгдөх энэ алдарт бүтээлүүдийг үеэр устсан гэж үзэж байсан юм. 2010 онд Корнелиус Гурлитт Швейцараас Мюнхен орох замдаа өөрт баймгүй их мөнгөтэй явсныг гаалийнхан илрүүлж сэжиглэн шалгажээ. Улмаар гэрт нь үзлэг хийж 2011 оны хавар энэ алдарт бүтээлүүдийг олсон ч хэвлэлээр одоо л зарлаж байгаа нь энэ гэнэ.

Одоо шинжээчид энэ үнэт бүтээлүүдийг үнэлэх, сэргээн засварлах ажилд оржээ.
Корнелиус Гурлитт гэр бүлгүй ганцаараа, ямар ажил эрхэлж байгаагүй зөвхөн зураг заран амьдарч байж. Азаар өвгөнд  харилцагчид, эрэлт бага байснаас тэр тун цөөхөн зураг худалдаалсан байж.

Фашизмын үед түүний эцэг, уран зургийн худалдаачин, цуглуулагч Гильдебрандт Гурлиттын эмэг эх нь еврей байснаас болоод нацистуудад мөрдөгдөж байжээ. Харин тэр эрх баригчид өөрийг нь тайван орхивол илүү ашигтай гэдгийг ойлгуулж, бас баталж чадсан байна.

Ингээд тэр 1930-40-өөд онд уран зураг, урлагийн бусад бүтээллийг эрчимтэй цуглуулж эхэлж. Зураг худалдаалдаг гол түншүүд нь Гитлерээс зугтаж амь гарах гэхдээ дүрвэх мөнгө олох гэсэн еврейчүүд голдуу байдаг байж. Германы засаг захиргаа ч түүнд модернист зургуудыг худалдаалах эрх олгож.
Дайны дараа тэр зургууд  Дрезденийг бөмбөгдөх үеэр устсан гэж баталжээ. Үнэхээр хамгийн сүүлд түүний энэ цуглуулга 1937 онд нээсэн “Дегенератив урлаг” гэдэг үзэсгэлэнгээр л олны нүдэнд ил гарсан юм.

Одоо уран зургуудын эздийн хойч үе, хүүхдүүд үнэт бүтээлийг нь эргүүлэн өгөхийг шаардаж байгаа ч ямар зургийг хэнээс авсан баримт бичгүүд нь алга болжээ. Тэгэхээр энэ заргад шүүх оролцох болж байгаа юм.
Зарим зургийн хууль ёсны эздийг тодруулж чадсан байна. Анри Матиссын нэг зураг гэхэд л Парис руу дүрвэж гарсан уран зураг цуглуулагч Поль Розенбергийнх гэдгийг тогтоожээ. Розенберг нь өнөөх Доминик Стросс-Каны эхнэр байсан, франц-америкийн телевизийн нэрт сэтгүүлч Анна Синдклерийнэ өвөг эцэг байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан