Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сүмогийнхон бүл нэмлээ


Мэргэжлийн сүмогийн энэ сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн банцүкэг зарлажээ. 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал зүүн жигүүрийг, Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийг тэргүүлэн барилдах юм.

Хакүхо 28 дахь түрүүгээ авахаар барилдах бол Харүмафүжи аварга цолоо хамгаалахын төлөө хичээл зүтгэл гаргаж барилдах тун ч хариуцлагатай үүрэг оногдоод байгаа билээ. Манай бөхчүүдээс “Изүцү” дэвжээний тэргүүн бөх, озэки Какирюү М.Ананд зүүн жигүүрээс гарч барилдана. Харин Монгол сумочдын “алтан хараацай”-н нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням маэгиширагийн зүүны хоёроос барилдана. Тэр зодог тайлах болоогүй гэдгээ нотолсоор байгаа бөгөөд дээд зиндаанд 1300 гаруй барилдаан хийж олон дээд амжилтын эзэн болсоор байна. Токитэнкү А.Хүчитбаатарын хувьд барууны арваас, Тамаваши Б.Мөнх-Оргил барууны 11-ээс дээд зиндаанд эргэж ирсэн Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зүүний 14-өөс, Шёотэнро Д.Нямсүрэн 15-аас босох юм.

Японы найдвар гэгдээд байгаа “Ойтеказэ” дэвжээний бөх Эндо барууны долоогоос барилдана. Эндогийн хувьд энэ удаа том шалгалт өгөх учиртай. Мөн озэки Котоошюү найм дахь удаагаа кадобан болов. Тэр энэ башёд 50 хувиа хийж чадаагүй тохиолдолд цолоо алдана. Одоо 30 настай Болгарын озэки 2008 оны тавдугаар сарын Нацү башёд дээд зиндааны анхны түрүүгээ авснаас хойш бэртлийн улмаас урьдын сайхан барилдаанаа үзүүлж чадахгүй байгаа.

Дашрамд дуулгахад, энэ башёд нийтдээ Монголын 26 сүмоч хүч үзнэ. Сумо бөхийн Кюүшюү башёгийн өмнө А.Ичинноров хэмээх монгол залуу Макүшита зиндаанаас шууд барилдаж эхэлнэ. А.Ичинноров нь 190 сантиметр өндөртэй, 183 кг жинтэй, 20 настай. Японд гурван жилийн өмнө очиж, Тоттори мужийн Жёохоку сургуульд суралцан, сумогийн эрдэм заалгаж эхэлжээ. А.Ичинноровын сургуулийн баг Ахлах ангийнхны сумогийн тэмцээнд түрүүлж, монгол залуу хувийн хэд хэдэн шагнал хүртэл гардаад амжсан байна. Түүнийг макүшитагийн 15-аас эрэмблэгдэн барилдах эрхийг Сумогийн холбоо олгожээ. "Би Японд ирэхдээ 130 кг жинтэй байсан. Морь унаж чаддаг байлаа. Харин одоо бол морь унана гэж ярилтгүй. Миний зорилго бол ёкозүна цолтон болох. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд эхлээд секитори болох хэрэгтэй" гэж А.Ичинноров хэлжээ.

Түүний суралцдаг Жёохоку сургуульд ёкозүна Хакухо очиж, А.Ичинноровтой барилдаж үзжээ. "Тэр том биетэй, бас их хүчтэй юм. Ийм том биетэй монгол хүүхэд цөөн шүү" гэж Хакухо М.Даваажаргал ярьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан