АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Буш өөрийнхөө үед ажиллаж байсан дэлхийн 19 орны төрийн тэргүүнүүдийн хөрөг бичиж эхэлжээ. Түүний цуврал хөргийн эхэнд Германы канцлер Анела Меркель орох бол дараа нь Их британийн ерөнхий сайд Тони Блэр, түүний залгамжлагч Гордон Браун, Францын ерөнхийлөгч асан Жак Ширак, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар орно гэнэ.
Үүнээс гадна бага Буш 2009 он ерөнхийлөгчийн сэнтийгээс буусныхаа дараанаас зураг зурдаг болоод байгаа гэнэ. Түүний зургийн гол сэдэв нь муур нохой бол бас усанд орж байгаа эрэгтэйг зурсан нь өөрийнх нь зураг байж магадгүй гэжээ.
Одоо Техаст амьдарч байгаа бага Буш олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцож, текц уншиж танилуудтайгаа гольф тоглохынхоо хажуугаар ийн ном бичиж, зураг зурж байгаа юм байна.
Жорж Буш бол АНУ-ын зураг зурдаг ганц ерөнхийлөгч биш. АНУ-ын 18 дахь ерөнхийлөгч Улисс Грант бүр залуудаа зураг зурж байсан бол 34 дэх ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр даруй 250 орчим зураг зурж үлдээж. Мөн 39 дэх ерөнхийлөгч Жимми Картер өөрийнхөө зургийн авьяасаар буяны санд багагүй мөнгө хуримтлуулан оруулж байжээ. 2012 онд түүний нэг зургийг дуудлага худалдаанд 250 мянган доллараар зарж байсан юм.