Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хүн алга болоод байдаг нууцлаг газрууд

1945 онд Атлантын далайн Бермудын гурвалжинд америкийн цэргийн таван нисэх онгоц үл мэдэгдэх шалтгаанаар сураггүй алга болов. Энэчлэн манай гариг дээр байсхийгээд л хүмүүс сураггүй алга болж яасан нь мэдэгдэхгүй болдог сонин нууцлаг газрууд нэг биш.


Бермудын гурвалжин

Энэ бүс нутагт зүг чиг заах нарийн техникүүд тун муу ажиллдаг. Цаг уурынхан бас Флоридагийн эрэг орчим болдог олон тооны хар салхи, цунами яг эндээс үүсдгийг нь тогтоосон байна. Хамгийн том жишээ бол 1945 онд америкийн цэргийн нисэх онгоцууд энд сураггүй алга болсон явдал.


Молебийн гурвалжин

ОХУ-ын Свердловс муж, Пермийн хязгаарын хилийн заагт орших хэсэг газрыг ингэж нэрлэдэг. 1995 онд эрдэмтэн Валерий Якимов энэ газрыг судлараах хэсэг судлаачтай хамт тийш чосон. Нэр хүнд бүхий 60 хүний бүрэлдхүүнтэй багийнхан агаар мандалд үл мэдэгдэх нисдэг биет гэмээр хачин зүйл олж харсан байна. 1996 онд Максим Шишкин “Уралын мөрдөгч” хэвлэлд 90-энд онд хэсэг жуулчин ор сураггүй алга болсон тухай тодорхой бичиж байлаа.


Дятловын хавцал

Игорь Дятловын багийн эмгэнэлт явдал 1959 оны хоёрдугаар сард тохиосон. Уралын политехникийн их сургуулийн оюутан Дятлов есөн  хүний хамт Холат-Сяхылын ууланд авирахаар явсан. Холат-Сяхыл гэдэг нь мансийск хэлээр “Үхлийн уул” гэсэн үг юм байна л даа. Хоёрдугаар сарын 15 гэхэд тэд эргэж ирэх байсан ч алга болж эхлээд өргөн хэмжээгээр эрсэн. Аврагчид тэдний цогцосыг янз бүрийн газраас олсон ч нас барсан шалтгааныг нь тодорхойлж чадаагүй.


Череповецийн намаг

Мөн л Оросын Вологода мужийн энэ намаг хэдийнээс аймшигт  домогтой. Энд тодорхойгүй шалтгаанаар олон хүн амиа хорлодог. 1972 онд энэ намгийг хүнд механизмаар туулж явсан цэргийн арваад албан хаагч амиа алдсан. Өнөөдөр ч гэсэн энэ орчимд нутгийн иргэд болон жуулчдаас хэд хэдэн хүн алга болсон мэдээ бий.


Чөтгөрийн ангал

Оросын Псков мужийн Ляда тосгоноос холгүй энэ ангал бий. Хувьсгалаас өмнө л энэ хавьд хүн алга болдог байж. 1928 онд ойн аж ахуйн бүтэн бригад, 1931 онд хэдэн арван чинээлэг тариачин  гэр бүлийн хамт сураггүй болж байжээ. Хэн нэгэн нь амьд гарвал ой санамжаа алдаж юугаа ч санахгүй болдог байна. 1974 онд Санкт-Петербургээс явсан хэсэг мөөгчид бөөнөөрөө алга болсон.


Энваинетенет

Энэ бол Кенид байдаг нэгэн арал. Энд хамгийн анх хүн алга болсон тухай 1936 онд бүртгэжээ. Орон нутгийн цагдаагийн архивт байгаагаар бол угсаатны зүй судлаач М.Шефлис, Б.Дайсон нар эндээс сураггүй алга болсон. Үүнээс хойш хэдэн арван хүн орон гэр, хол хүнсээ зүв зүгээр орхиод сураггүй алга болсон тухай мэдээлэл бий.


Үхлийн хөндий

Үхлийн энэ газрын тухай 1930 онд нутгийн хэдэн анчдын хэсэг  нохой алга болоход анх мэдсэн. Хэсэг хугацааны дараа тэднийг олоход бүгд үхсэн байсан. Үхлийн шалтгааныг амьсгал нь боогдож үхсэн гэсэн ч тэдний ойролцоо ямар ч өвс ургамал байгаагүй, харин олон амьтан, шувууд үхсэн байсан гэдэг.
Өнөө хүртэл үүгээр судалгаа шинжилгээний болон жуулчдын олон баг явсан ч цөөнгүй нь эмгэнэлтэйгээр төгссөн байдаг. 80 жилийн хугацаанд энд зуу гаруй хүн амиа алдсан.



Шушморын балгас

Оросын Владимир, Москва мужийн нутгийн заагт Шушморын гэж нэрлэдэг үл мэдэгдэх балгас байдгийн талаар  элдэв аймшигт домог яриа байдаг. Ойн цоохойд байдаг энэ хагас дугуй чулуун балгасны эргэн тойрон хөвдөөр хучигдсан чулуун баганууд бий. Энэ балгасны тухай XII зууны түүх сударт байдаг гэж эрдэмтэд хэлдэг. XIX зууны сүүлчээс энд хүн алга болдог болжээ.


Үхлийн оршуулгын газар

Тунгусын солир унасны дараанаас  л Красноярскийн хязгаарын Карамышево тосгоны ойролцоох энэ газарт  хүн алга болдог болсон гэж ярьдаг. Эхлээд газарт ангал үүссэний дараанаас л амьтад алга болж эргэн тойрон нь ясаар дүүрсэн.

1983 онд энд очсон судлаачид нэг хэсэг газар бүхэлдээ шатсан модоор бүрхэгдсэн байсан гэж ярьсан. Энэ нь энэ хавьд газар дороос ялгардаг ямар нэгэн хийнээс болдог байж болох ч энд ямар ч багаж, луужин ажилладаггүй. Энэ хөндийн нууцыг тайлахаар олон хүн ийшээ явсан ч ихэнх нь амиараа хохирсон. Одоогоор эндээс 70 гаруй хүн алга болоод байгаа.



Хар хулсны хөндий

Хятадын өмнөд нутгийн Хэйжугийн Хар хулсны хөндий гэдэг энэ газар  бас л нууцлаг газрын нэг. Олон жилийн туршид энэ хөндийд хүмүүс сураггүй алга болж, цогцос нь ч олддоггүй.

Бас энэ орчимд аймшигт осол байн байн гарч хүмүүс амь алддаг. 1950 онд энд техникийн ямар ч гэмтэлгүй онгоц сүйрэхэд, багийнхан нь аюулын ямар ч мэдээлэл өгөөгүй. Статистик мэдээгээр тэр онд гэхэд л 100 гаруй хүн сураггүй алга болсон. 12 жил өнгөрөхөд алга бологсдын тоо улам нэмэгдэж, геологи хайгуулын бүхэл бүтэн анги алга болсон бол 1966 онд цэргийн зурагзүйн отряд тэр чигтээ сураггүй болжээ. 1976 онд мод бэлтгэгчдийн хэсэг бас алга болсон.

0 Сэтгэгдэл
энэ бол тоглоом биш харин бодит байд*****
ene aimar ymaa buur aichlaa
alga bolooroi za hehe
manai gee horoolol alga
ene gazaruudruu manai uls torchid idej uuj hanadagui nohduudiig ywuulchih ymsan
k k k aimar ch ym shig ee ee ee ee ee te te te te me me me me
yu gej tailbarlasan yum
uchriig ni orosuud tailcihsan shdee
yu gej tailbarlasan yum
end UB bhgui bn sh de xaxa
Аймар юм, гэхдээ очиж үзмээр ч юм шиг хаха
alga bolooroi za hehe
Хамгийн их уншсан