Малайзчуудын "шашин болон соёлын үнэт зүйлс"-тэй зөрчилдөж болзошгүй гэж үзэн Малайзын эрх баригчид гадаадын дахин нэг уран бүтээлчийн тоглолтыг хориглолоо.
Энэ удаад Америкийн поп дуучин, Кеша нэрээр уран бүтээлээ туурвидаг Кеша Розе Себертийн тоглолтыг хориглосон байна.
"Тоглолтыг
цуцлах болсныг мэдэгдэхэд харамсалтай байна" гэж тоглолтыг зохион
байгуулагч "Livescape" компанийн мэдэгджээ. Түүний уран бүтээлд
согтууруулах ундаа, сексийн тухай дуунууд байдаг учраас "Малайзын
соёлтой уг тоглолт зөрчилдөж болзошгүй" гэж тус компани урьд нь мэдэгдэж
байсан юм.
Уг тоглолтыг хориглосны улмаас тус компани 350 мянган долларын хохирол амсчээ.
Лалын шашин нь Малайзын албан ёсны шашин юм. Тус улсын 28 сая хүний 60 орчим хувь нь лалын шашин шүтдэг ажээ.
Малайзын
лалын эрх баригчид Америкийн рок хамтлаг "Lamb of God"-ын дуунуудыг
хүний нэр төрийг гутаасан агуулгатай гэж мэдэгдсэний улмаас товлогдоод
байсан тоглолтыг нь тус улсын эрх баригчид цуцалж байсан юм.