Италийн ерөнхий сайд асан 77 настай Сильвио Берлускони өөрийн нууц амраг 28 настай загвар өмсөгч Франческа Паскалетай нууцаар гэрлэжээ хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Берлусконигийн гурав дахь гэрлэлтийн нууц хурим гурван долоо хоногийн өмнө Миланы ойролцоо түүний харшид болсон гэнэ.
Берлускони харин өнөө болтол хууль ёсны хоёр дахь эхнэр Вероника Лариогоос албан ёсоор салаагүй байгаа болохоор шинэ хос өөрсдийн холбоогоо зөвхөн бурхны өмнө ёсолж хууль ёсны болгожээ.
Франческаг бүр хэдэн жилийн өмнө насанд хүрээгүй байхдаа Берлусконигийн намын залуучуудын “Итали, урагшаа” гэдэг байгууллагад идэвхтнээр ажилладаг байхад нь тэд танилцсан гэнэ. Энэ хүүхэн цагтаа “Неаполийн Мисс” болж дараа нь телевизэд ажиллан, сүүлд нь “Сильвио, бид чамайг санаж байна” гэдэг улс төрийн хөдөлгөөн санаачилж, улстөрчийн зөвлөх болж байсан юм.
Франческо экс ерөнхий сайдыг анхнаасаа л улстөрчийнх нь хувьд ч, бизнесмений нь хувьд ч хайрласан гэнэ.
Тийм ч болохоороо Паскала экс ерөнхий сайдын гэргий болно хэмээн нэг биш удаа хэлж “Би үүний төлөө эрмэлзэнэ. Түүнийг хайрлаж эцсийн эцэст түүнийг “За” гэж хэлтэл нь би бүхнийг хийх болно” гэж байсан юм.