Жүжигчин Орландо Блум, Миранда Керр нарын гэр бүл бусдаас өөр гэдгээ салсан хойноо ч харуулж байна. Тэд хэдийгээр цаашид эхнэр, нөхөр гэгдэж явахыг хүсэхгүй байгаа ч нэгэн гэр бүл шиг дотно хүмүүс хэвээр үлдэнэ гэдгээ үг, үйлдлээрээ баталж байх шиг. Гэрлэлтээ албан ёсоор цуцлуулахаар шийдээд байгаа тэд одоо ч Нью-Йорк дахь байрандаа нэг дээвэр дор амьдарч байгаа юм. Гадуур хамтдаа зугаалж, бие биенээ найрсгаар тэвэрч, үнсч байгаа тэднийг салах гэж байгаа гэхэд итгэмгүй ч энэ бүхэн бол хоёр настай хүүгээ жаргалтай өсгөх гэсэн эцэг эхийнх нь хичээл зүтгэл юм гэж Орландо Блум телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр салахад хүргэсэн шалтгааны тухай сэтгүүлчийн асуултад “Амьдрал заримдаа хүссэнээр болдоггүй шүү дээ. Бид өөрсдийнхөө төлөө шийдвэр нас биед хүрсэн хүмүүс” гэж хариулаад “Гэхдээ бид бие биедээ хайртай. Бас хүүдээ хамгаас илүү хайртай. Хэдий бид гэр бүлээ цуцлуулсан ч нэг гэр бүл хэвээрээ, тэр миний амьдралд, би түүний амьдралд хэвээр үлдэх болно ” хэмээн ярьжээ.
Салахаар болсноо мэдэгдсэн гэр бүлийн хоёр хамтдаа амьдарч, хамтдаа зугаалсаар...