Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Дуулиант Алла
Хаалттай нийгэмд капитализмыг алгасан социализмын материал техникийн бааз байгуулахын төлөө хөдөлмөрлөж байсан хүмүүс Алла Борисовна Пугачёвагийн дууг андахгүй сайн мэддэг байлаа. Сая, сая хүн сонсох дуртай, Зөвлөлтийн урдаа барьдаг ганц поп дуучин, тухайн үеийн “супер стар” байсан болохоор сонсохоос ч өөр арга байгаагүй биз. Дээр нь, тэрээр үнэхээр авьяастай, дуу нь сонсголонтой. Манайд Пугачёвагийн гайхамшигтай дууг адилхан дуулдаг хэмээн зурагтын нэвтрүүлгээр орж байсан нэг хүүг санаж байна.
Цаг, цагаараа байдаггүй тул коммунизм үгүй болж Зөвлөлт гэдэг улс задран унасны нөлөөнд, хаалттай байсан олон улс орон жинхэнэ утгаар хараат бус, нийгэм нь нээлттэй болов. Бүгд л барууны хамтлаг дуучдыг, барууны стиль, маяг сонирхон дуурайх болсон. Орос ч ялгаагүй. Үүнээс болж олон жилийн турш нэртэй явсан дуучид ганц, хоёрхон жилийн дотор хэнд ч хэрэггүй болж мартагдаж байсан нь нууц биш. Цөөнгүй хүн Аллаг яг ийм хувь тавилан хүлээж байгаа гэж бодож байсан биз.
Гэтэл байдал бүр эсрэгээрээ эргэж Алла шинэ цагийн салхинд хийсээгүй төдийгүй байр сууриа улам бэхжүүлж, улам нэр алдартай болсон юм. Олны хэл амнаас айдаггүй, шантардаггүй, мэдрэмжтэй дуучин гэдгээ ч харуулсан. Алла хар багаасаа л тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тууштай явж чаддаг, авьяаслаг, зоригтой нэгэн байв. Түүний эл чанарыг дуучны хувьд туулсан замнал, хувийн амьдрал нь тод харуулдаг.
Тэрээр багаасаа дуу дуулах сонирхолтой байсан бөгөөд дунд сургуульд байхаасаа дуулж хөгжмийн сургууль төгсчээ. Амжилтад хүрэх гараагаа 1965 онд Зөвлөлтийн радиогийн “Өглөөний мэнд” нэвтрүүлэгт орсон анхны дуугаа бичүүлснээр эхэлсэн гэж болно. Энэ дуу нь, сонсогчдод маш ихээр таалагдсан болохоор хүүхэд, залуучуудад зориулсан “Юность” радио станц бүтэн жилийн турш үзэгчдийн захиалгаар явуулсан гэдэг. 1966 онд энэ радио станцад “Надтай бүү марга”, “Яавал дурлах вэ?” гэсэн хоёр дуу бичүүлсэн нь хоёулаа “Сарын шилдэг аялгуу”-гаар шалгарлаа. Тэр үед Пугачёва 17 настай байв.
Дуучны нэрд гарах зам гэдэг тун ч амаргүй гэдгийг Пугачёва сайн мэддэг байв. Тэр үед ажилчдад дуу хөгжмөөр урам өгч, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх гэсэн зорилготой ухуулга сурталчилгааны бригад гэж байдаг байсан юм. Дуугаа радио, зурагтаар гаргаж, пянз хэвлүүлэх эрхтэй болох, тайзан дээр дуулах эрх авахын тулд Зөвлөлтөд дуучин болгон ийм бригадын бүрэлдэхүүнд орж барилгачин, малчин, геологичдын өмнө тоглолт хийж Зөвлөлт даяар явах ёстой байв.
Ийм нэгэн бригадын хамтаар Пугачёва 1965 онд анх удаа аялан тоглолт хийж, Баруун Сибирийн хот, том барилга, үйлдвэрүүдээр тогложээ. Дараа жил нь “Юность” радио станцын ухуулгын бригадын хамтаар Алс хойд нутгийн цаа буга хариулагч нар, геологичид, барилгачдын өмнө дуулж байв.
1969 онд Хөгжмийн сургуулийг “Найрал дууны удирдагч”, “Дунд сургуулийн дууны багш”, “Хүүхдийн дууны сургуульд сольфежионы багш” гэсэн мэргэжлээр дүүргэжээ. Үүний дараа авьяаслаг дуучин Алла нь “Новый электрон”, “Москвичи”, “Веселые ребята”, “Ритм” гэх олон хамтлагт гоцлол дуучнаар ажиллаж, өндөрлөг өөд тууштай зүтгэсээр байлаа. Ингээд 1974 онд Зөвлөлтийн эстрадын дуучдын уралдаанд гуравдугаар байрын шагнал авснаар сонсогчдын анхаарлыг ахин татаж чадав. 1975 онд Болгарт болсон “Алтан Орфей” их наадамд “Арлекино” дуугаа дуулсны төлөө гран-при шагнал хүртэж, жинхэнэ од болох замнал нь эхэлсэн юм. Жишээлэхэд, 1977 онд гарсан Пугачёвагийн “Сэтгэлийн толь” цомог нь нийт 10 сая гаруй хувь зарагдсан байдаг. Товчхон хэлэхэд, Зөвлөлтийн супер од болсон гэж болно. 1977 онд түүний дууг сансрын “Союз-26” станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчдэд шууд дамжуулан хүргэж байв. 1980 оны Москвагийн Олимпын тоглолтын үеэр соёлын арга хэмжээнд нь оролцон гадаадын зочид төлөөлөгчдөд зориулан хэд хэдэн концерт тоглож байлаа. Ингэснээр зөвхөн социалист лагерь гэлтгүй дэлхий нийтэд танигдах гараагаа эхэлсэн байх. Одоогоор Зөвлөлтийн урдаа барьдаг брэнд болсон гэх үү дээ. 1985 онд Финляндад түүний нэрээр “Алла” хэмээх усан онгоц хүртэл үйлдвэрлэж байв.
Алла Пугачёва нь АНУ, Герман, Швейцарь, Энэтхэг, Франц, Итали, Унгар, Швед, Югослав, Румын, Израиль, Польш, Финлянд, Япон, Умард Солонгос, Австрали, Куба зэрэг олон оронд ганцаарчилсан аялан тоглолт хийж, тоглолт болгон нь тухайн улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд өртөж, мэргэжлийн шүүмжлэгчид ямагт магтсаар ирсэн юм. Тэрээр нийт 500 гаруй дууг орос, англи, герман, франц, иврит, фин, украйн хэлээр дуулсан байдаг бөгөөд 100 гаруй пянз гаргасан нь нийт 250 сая гаруй хувь зарагдсан байдаг. Зөвлөлт Холбоот Улс задрахын өмнө хамгийн сүүлд Ардын жүжигчин цол авсан хоёр хүний нэг нь Пугачёва юм.
1988 онд “Дуу хөгжмийн Театр”-ыг байгуулан удирдаж ажиллуулсан бөгөөд одоо олонд алдартай болсон Киркоров, Пресняков, Орбакайте, Буланова, Агузарова гэсэн одууд энэ театраас гараагаа эхэлж байлаа. Улмаар Зөвлөлт задарсны дараа залуу оддыг дагуулан хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад амжилттай аялан тоглолт хийсэн юм. Өөрөөр хэлбэл, продюсерээр ажиллаж эхэлжээ. Дуучны намтар нь ийм бол хувийн амьдрал нь одоо ч олон нийтийн анхаарлын төвд байсаар.
Анхны нөхөр циркчин Миколас Орбакастай 1969 онд Тамбовт тоглолтоор явж байгаад танилцан дөрвөн сарын дараа гэрлэлтээ батлуулсан аж. 1971 онд охин Кристина нь төрсөн. Энэ үед Алла хараахан нэрд гарч амжаагүйн дээр гэрлэлтээ 1973 онд цуцлуулсан болохоор хувийн амьдралынх нь талаар бодит мэдээ ховор байдаг. 1976 онд Алла найруулагчийн ангийн хөгжим, жүжгийн найруулагч болсон юм. Тэр жилдээ найруулагч Стефановичтэй танилцан гэрлэсэн нь түүний цаашдын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Найруулагч нөхөр нь яавал олны анхаарлын төвд байнга байх, ямар имиж бүрдүүлэх ёстой талаар зааж сургасан нь хожим насан туршид нь хэрэг болжээ. Пугачёваг Зөвлөлтийн 200 хүний танил болгосон “Сэтгэлийн толь” цомгийг гарахад энэ хүн чухал үүрэг гүйцэтгэжээ. Гэвч энэ гэрлэлт мөн л удаан үргэлжилсэнгүй 1978 онд их хөгжмийн наадмуудын хөтөлбөрийн захирал Болдинтой танилцан учир ургуулжээ. Хараахан супер од болоогүй байсан түүнд Болдин нь “Рецитал” нэртэй хамтлаг байгуулан өгч, хожим нь олон жилийн турш түүний аялан тоглолт болгонд хамт явж хөгжмийг нь хариуцдаг болжээ. Албан ёсоор бол, энэ гэрлэлт 1993 он хүртэл үргэлжилсэн. Энэ хооронд Пугачёваг Розенбаум, Тальков, Кузьмин гэх мэт тухайн үеийн Зөвлөлтөд төдийгүй одоо ч нэр алдартай олон авьяаслаг дуучинтай учир ургуулж байсан гэх.Товчхон хэлэхэд, Пугачёва ямар дуучинтай учир ургуулсан тухай Зөвлөлт даяараа ам дамжуулан цуурдаг байсан гэдэг.
Нас нэлээд ахисан, тодруулбал 45 гарсан Алла Пугачёваг 1994 онд өөрөөсөө 18 дүү Филипп Киркоровтой гэрлэсэн мэдээ ёстой л жинхэнэ дуулиан тарьсан юм. Анхандаа, энэ мэдээг сонин хэвлэлүүд борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд тараасан цуурхал гэж бодож байсан ч удалгүй батлагдахад Орос орон даяар номер нэг мэдээ болж хувирсан. Шинэ хосуудад паспортыг нь тухайн үед Санкт Петербургийн мээр байсан Собчак өөрийн биеэр гардуулсан. Пугачёвагийн паспорт дээр “Гэрлэлтийн байдал” гэдэгт нь тэмдэглэгээ хийх гэтэл дүүрэн байсан тул “Хүүхэд” гэсэн хэсэгт нь баталгаажуулан тамга дарж байсан гэдэг.
Киркоров нь бүр багаасаа Аллад дурласан нэгэн байжээ. Улмаар 1988 онд дээр нэр гарсан “Дуу хөгжмийн Театр”-ыг байгуулахад нь Киркоров түүнд нь элсээд- дуучин болох гараагаа эхэлж байсан түүхтэй. Тэрээр хайр сэтгэлээ янз бүрээр илэрхийлдэг байсан ч эхэндээ Пугачёва үл тоомсорлосон байдлаар ханддаг байж. Ингээд арга барсан Филипп Аллагийн театрыг орхин гарч, ганцаараа дуулж эхэлжээ. Гэвч энэ хооронд Аллаг өөрийн болгох мөрөөдлөө огт орхиогүй байв. 1993 онд болсон “Оддын давалгаа” нэртэй наадмын үеэр Пугачёвагийн зуслангийн хажуу байранд орсон Киркоров янз бүрийн арга сэдэж эхэлсэн байна. Жишээлэхэд, өөрийн гараар загас барьж шараад түүнд явуулсан байна. Ийм өвөрмөц бэлэг авсан Алла ихэд гайхан хайрцаг оргилуун дарс хэрэгтэй юм биш үү гэхэд шөнийн хоёр цаг болж байсан ч Филипп гүйсээр олж өгсөн гэдэг. Энэ мэтээр янз бүрийн зүйлээр анхаарлыг нь татсаар байв. 1993 оны сүүлээр “На-на” хамтлагийн нэг гишүүний төрсөн өдрөөр Аллаг сууж байхад Филипп томоо гэгч нь шар сарнайн баглаа бариад иржээ. Пугачёва баглааг хүлээн авсны дараагаар тоглоом болгон 1994 оны нэгдүгээр сарын 13-нд Филипптэй сүй тавина гэж хэлжээ. Бүгд тоглож байна гэсэн бол Филипп тэгсэнгүй. Түүнээс хойш Пугачёвад хуримын өдрийн тоотой сарнай баглаа явуулдаг болж, 1994 оны нэгдүгээр сарын 13-нд Пугачёвагийн гэрт алтан сүйх тэрэг хөлөглөн ирснээр арга буюу амандаа хүрч сүй тавьсан гэдэг.
Пугачёва ба түүний шинэ нөхөр хошин шогийн жүжигчин Максим Галкиныг тойрсон дуулиан бүр ч их. Тэд 2001 оноос уулзалдаж эхэлсэн гэдгийг Алла хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Филипп Киркоровоос салахаас дөрвөн жилийн өмнөөс амрагийн харьцаатай болсон байна. Гэвч харьцаагаа чадварлагаар нуусаар саяхан ил болгосон төдийгүй дуулиан шуугиантай хурим хийсэн юм. Өөрөөсөө 27 дүү залуутай суусан Аллагийн тухай мэдээ ахиад л Оросын №1 мэдээ болж хувирсан юм. Залуу хосуудын хуриман дээр зураг авах онцгой эрх авсан нэгэн сэтгүүл энэ нүсэр хуримын бүх зардлыг нь даасан юм. Бүр ч дуулиантай нэг зүйл нь энэ хоёр тээгч эх хөлслөн хоёр ихэр хүүхэдтэй болсон явдал байлаа. Хүүдээ Гарри, охиноо Лиза гэж нэрлэсэн аж. Зарим дам яриагаар тээгч эх нь Филипп Киркоровын сайн танил бүсгүй юм байх. Бүр тодруулбал, хоёр жилийн өмнө Филипп Киркоровт хоёр ч хүү төрүүлж өгсөн тээгч эх юм байх. Гэвч энэ үнэн, худал нь мэдэгдэхгүй цуу олон болохоор баттай хэлэхэд бэрх.
Ингээд эцэст нь хэлэхэд, Алла Борисовна Пугачёва нь энэ мэтээр өөрийнхөө амьдралын эзэн нь байж өмнө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй зүтгэдэг, олны хэл амнаас айж бэргэдэггүй зоригтой дайчин нэгэн. Алла гэдэг нэрний талаар хэдэн сонирхолтой тайлбар бий. Нэг нь, энэ нэрийг араб хэлнээс гаралтай гэж тайлбарладаг. Араб хэлээр “Алла” гэдэг “охин тэнгэр” гэсэн утгатай гэнэ. Өөр нэг хувилбараар гот хэлнээс гаралтай гэдэг бөгөөд “Бүгдийг чадагч” гэсэн утгатай аж. Хамгийн түгээмэл нь хүний хувь тавиланг захирагч хүчирхэг охин тэнгэрийн нэр ажээ. Ямар ч байлаа Алла Пугачёва энэ гурван утгын гурвууланг нь хэрэгжүүлж.

Дуулиан тасраагүй хувийн амьдрал

0 Сэтгэгдэл
Zochin
Hormoi sul amitan l bsan bna. Buh yum yamar tegsh bishdee
2013.11.02