Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Монгол Улс, БНАСАУ-ын өсвөрийн хөлбөмбөгчдийн хамтарсан тоглолт боллоо


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд аравдугаар сарын 30-ны өдөр Монгол Улс, БНАСАУ-ын өсвөрийн хөлбөмбөгчдийн хамтарсан нөхөрсөг тоглолт боллоо. Хоёр улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн холимог багийн тоглолт Пхеньян хотын Ким Ир Сений нэрэмжит 50 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд суудал дүүрэн үзэгчдийн өмнө болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, БНАСАУ-ын өсвөрийн хөлбөмбөгчдийн тоглолтыг хөгжөөн дэмжиж цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд гарч тамирчдад баяр хүргэн гар барьж мэндчиллээ. Энэ нь Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд гадаад орны Төрийн тэргүүн гарсан анхны тохиолдол боллоо.
Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам үзэж сонирхлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч бараалхаж, өсвөрийн хөлбөмбөгчдийн тоглолтыг хамт үзэв.
 
Өсвөрийн хөлбөмбөгчдийн “Эрх чөлөө”, “Энх тайван” багууд хоёр үеэр 50 минутын турш эн тэнцүү өрсөлдөж, “Эрх чөлөө” багийнхан 2:1-ийн харьцаагаар ялсан юм. Тоглолтын туршид 50 мянган хөгжөөн дэмжигч үлээвэр хөгжмийн амьд тоглолтын дор цэнгэлдэх хүрээлэнг доргитол уухайлан дэмжиж байлаа.





Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг эх орондоо урьсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбоооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар тамрчид, дасгалжуулагчдаас урив. БНАСАУ-ын хөлбөмбөгийн дасгалжуулагчдаас Монгол Улсад ажиллуулах, Монголын өсвөрийн хөлбөмбөгчдийг БНАСАУ-ын хөлбөмбөгийн дугуйлан, клуб, тусгай сургуулиудад сургах талаар энэ үеэр ярилцсан юм.
 
БНАСАУ-ын сургууль бүр хөлбөмбөгийн дугуйлан, клубтэй, сум болгон нь хөлбөмбөгийн талбайтай бөгөөд хөлбөмбөгийн ДАШТ-нд тэргүүлдэг орны нэг юм. Хөлбөмбөг нь БНАСАУ-ын тэргүүлэх зэргийн спортын төрөл юм байна.
 
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа, дагалдан яваа албаны хүмүүс болон Монголын бизнесийн төлөөлөгчид Тэсон уулан дахь Хувьсгалчдын бунханд цэцэг өргөв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал өндөрлөнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал аравдугаар сарын 31-нд өндөрлөх гэж байна. Тэрээр өнөөдөр Ким Ир Сений нэрэмжит Их сургуульд зочлон лекц уншиж,айлчлалын төгсгөлд Мүнсүгийн усан парк, Мирим морин тойруулгын газрыг үзэж сонирхох юм.

0 Сэтгэгдэл
Ta nar yugaa oilgoh be dee !!
esgiii hiih gazar ... gj
ene iishe yu hij yvdag bnaa.
Хамгийн их уншсан