Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Нарсан дахь биднийг наранд хэн хүлээх вэ дээ
Тэндэх амьдрал
Сурвалжлах хэсгийн очсон шорон тэднийг тэнд чөлөөтэй байлгаж ажиллах бүхийл бололцоогоор ханган эрх чөлөөгөө хасуулагчдын амьдралын талаар илэн далангүй ярьж үзүүлжээ. Эндэхийн хоригдлууд хөдөлмөрийнхөө хөлсөнд сард 120 рубль авдаг гэнэ. Гэхдээ Надежда Толоконникова захидалдаа яг үнэнийг хэлэхэд сайндаа л 29 рубль авдаг гэсэн байсан.
Энэ шоронгийнхон одоо Оросын Батлан хамгаалах яамнаас томоохон захиалга авах гэж байгаа болохоор оёдлын шинэ машин, бусад тоног төхөөрөмж худалдаж аваад том ажил руу орох гэж байгаа гэнэ.
Эрүүл мэндийн шалтгаанаар ажилд гарахгүй байгаа хүн бол ном л уншиж өдрийг өнгөрөөнө. Гэхдээ өдрийн цагаар орон дээр сууж болохгүй дүрэмтэй болохоор мухар сандал дээр өдөржин суух хэрэгтэй болдог байна. Харин ажил хийхгүй бол хөдөлмөрийн хөлсөө бүрэн авахгүй. Ерийн дэглэмтэй энэ хорих ангид зөвхөн эмэгтэйчүүд байдаг, хамгийн дээд ялтай хүн нь 18 жилийн ялтай.
Наранд биднийг хэн ч хүлээхгүй шүү дээ
Шорон гэдэг нэг ч минутыг зүгээр өнгөрөөж болохгүй, хатуу дэглэмтэй, нөгөө талаар хаалттай ертөнц. Эндээс хүн өөрийн дураар хаа нэг тийшээ гараад явчихаж болохгүйтэй адил, энд бас ая тааваараа байж болохгүй. Мэдээж тэдний нэлээд хэсэг нь хугацаагаа дуусгаад удахгүй наранд гарна. Нөгөө зарим нь харин өнөөх л бахь байдгаараа торны цаана үлдэнэ дээ.
“Та нар бол сэтгүүлчид. Хэнтэй харилцдаг билээ. Бусад сэтгүүлчидтэйгээ, редакторуудтайгаа. Гэрэл зурагчин гэхэд л олон хүнтэй, загвар өмсөгчидтэй харилцана. Гэтэл эд бол гэмт хэрэгтнүүд. Тэд чинь нийгэмд ямар байр суурь эзлэх вэ дээ. Мэдээж шүү дээ” гэж шоронгийн нэг ажилтан хэлсэн.
Хүмүүжичгид бол энэ амьдралдаа хэдийнээ дасчихсан юм шиг санагдсан. Нэг талаас бодоход дулаан байр, аюулгүй орчин, хувцас хоол бүх зүйл бэлэн. Магадгүй зарим нэг нь наранд гарах дургүй ч болчих юм бил үү. Тэгээд ч тэд наранд гарахаар тэднийг хэн ч ажилд авахгүй, ер нь л сайнаар бодохгүй гэж боддог. Түүний оронд харин эндээ хийх ажилтай, аятайхан байж баймаар гэж бодно. Хичээл зүтгэлтэй зарим нь мэдлэгээ дээшлүүлж тусгай мэргэжил, бүр дээд боловсрол эзэмшдэг гээд боддоо.
Хугацаанаас өмнө суллах тоглоом
Засан хүмүүжих газарт өөрийн гэсэн нэг зүйл байдаг нь суллагдах тухай асуудал. Угтаа бол эндээс гараад явчихъя гэж хүсээд байхгүй атлаа хүн бүр л суллагдахыг хүссэн өргөдөл бичээд байна. Ийм өргөдлийн 90 хувьд нь татгалзсан хариу ирдэг ч тэд залхахгүй, өргөдөл бичсээр л.
Энэ нь ингээд хоригдогсдын хувьд бараг ашигтай тоглоом болж үргэлжилж байгаа нь энэ. Хугацаанаас нь өмнө суллахгүйг мэдсээр байгаад тэд өргөдлөө бичээд , тэгэх тутам татгалзсан хариу ирсээр л....Тэгэхээр тэд нэг их суллагдъя гэсэндээ ч өргөдөл бичээд байдаггүй бололтой. Ийм л нэгэн тойрог тоглоом.....
Хорих ангийн ажилтнууд ч үүнд нь дасал болж, тэд хаашаа ч явахгүй, харин явбал эргэж ирэхгүй гэдгийг мэддэг болсон.
Гэхдээ сайхан түүх бас байна аа. Нэг удаа эдний хорих ангид телевизийн зургийн хэсэг ирж нэг хоригдол зурганд нь оролцсон байна. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр нэвтрүүлэг нь гарч, редактор нь нөгөө бүсгүйг нэвтрүүлэгт дахин оролцоно уу гэж урьжээ. Тэнд өнөөх бүсгүй хэн нэгэн продюссерийн хараанд өртөж, түүнийг телевизийн цуврал кинонд тоглохыг санал болгосон гэнэ. Тэгээд л тэр бүсгүй засан хүмүүжүүлэх газарт эргэн ирээгүй, өөр газар очин гурван хүүхэдтэй болж сайхан амьдарч байгаа гэсэн.
Эдний ойролцоо үнэн алдартны сүм бий. Ням гараг бүр ламтан ирж мөргөл үйлдэнэ. Шүтээд шүтээд үр дүн байна уу даа тэгээд гэж сонирхоход ламтан “Хүн бүрт л өөр өөрийн гэсэн итгэл үнэмшил бий. Хэн нэг нь хүнийг муулж болно, сайлж болно. Бас хэнийг ингэхгүй вэ гэдгээ мэднэ. Яг ингэнэ гэсэн заавар байхгүй, өөрсдөө л мэдэх хэрэг” гэж хариулна билээ.
Үнэн алдартны сүмд дуулж бүжиглэснийхээ төлөө хорих ялаар шийтгүүлсэн оросын панк-хамтлагийн гишүүн Надежда Толоконникова өнгөрсөн сард мордовын засан хүмүүжүүлэх газарт өлсгөлөн зарлаж олон нийтийн анхаарлыг эмэгтэйчүүдийн хоригдож байгаа нөхцөлд хандуулсан. Оросын АиФ.ru-гийн сурвалжлах хэсэг энэ мөрөөр Марий-Эл дэх эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх газарт ажиллажээ.
Эхлээд хүмүүжигчид зургаа татуулах дургүй байсан ч сүүлдээ дурсгал болгож авахын тулд зөвшөөрсөн байна.
Эхлээд хүмүүжигчид зургаа татуулах дургүй байсан ч сүүлдээ дурсгал болгож авахын тулд зөвшөөрсөн байна.
Тэндэх амьдрал
Сурвалжлах хэсгийн очсон шорон тэднийг тэнд чөлөөтэй байлгаж ажиллах бүхийл бололцоогоор ханган эрх чөлөөгөө хасуулагчдын амьдралын талаар илэн далангүй ярьж үзүүлжээ. Эндэхийн хоригдлууд хөдөлмөрийнхөө хөлсөнд сард 120 рубль авдаг гэнэ. Гэхдээ Надежда Толоконникова захидалдаа яг үнэнийг хэлэхэд сайндаа л 29 рубль авдаг гэсэн байсан.
Эля гар дээрх энэ шархаа өмнө нь хоригдож байсан Кабардин-Балкарын хорихоос олсон гэж ярьсан.
Кабардин-Балкарын засан хүмүүжүүлэх газраас ирсэн Эля ямагт биеэ тордож, үзэсгэлэнтэй байхыг хичээдэг.
Энэ шоронгийнхон одоо Оросын Батлан хамгаалах яамнаас томоохон захиалга авах гэж байгаа болохоор оёдлын шинэ машин, бусад тоног төхөөрөмж худалдаж аваад том ажил руу орох гэж байгаа гэнэ.
Эрүүл мэндийн шалтгаанаар ажилд гарахгүй байгаа хүн бол ном л уншиж өдрийг өнгөрөөнө. Гэхдээ өдрийн цагаар орон дээр сууж болохгүй дүрэмтэй болохоор мухар сандал дээр өдөржин суух хэрэгтэй болдог байна. Харин ажил хийхгүй бол хөдөлмөрийн хөлсөө бүрэн авахгүй. Ерийн дэглэмтэй энэ хорих ангид зөвхөн эмэгтэйчүүд байдаг, хамгийн дээд ялтай хүн нь 18 жилийн ялтай.
Ажлын байранд нь байнга хөгжим эгшиглэж байдаг.
Ажил амьдралын нөхцөл нь тийм ч муу биш. Хүүхэд асрах зарим газарт хүндхэн байдаг байхад энд нэг, хоёрдугаар хоол нь заавал махтай байна. Тэгээд компот, шинэхэн талхтай. Гал тогоонд нь хоригдлууд өөрсдөө ажиллана, ер нь гэрийн нөхцөлтэй ойролцоо. Зарим хоригдлууд өөр хоорондоо дотносч, бие биенээ дэмжиж хамтарна.
Эхлээд тэд зургаа авхуулахыг нэг их зориглохгүй байсан ч бид тэнд удаан хугацаагаар байсан болохоор сүүлдээ нэг их татгалзахаа больсон. Харин ч зургаа сайхнаар татуулахыг боддог болсон гэх үү дээ. Илэн далангүй ярилцаж бие дээрх шарх сорвио хүртэл үзүүлэн хэрхэн олсноо ярьцгааж байсан. Нэг биш хүнд ийм гашуун дурсамж байсан шүү. Наранд биднийг хэн ч хүлээхгүй шүү дээ
Шорон гэдэг нэг ч минутыг зүгээр өнгөрөөж болохгүй, хатуу дэглэмтэй, нөгөө талаар хаалттай ертөнц. Эндээс хүн өөрийн дураар хаа нэг тийшээ гараад явчихаж болохгүйтэй адил, энд бас ая тааваараа байж болохгүй. Мэдээж тэдний нэлээд хэсэг нь хугацаагаа дуусгаад удахгүй наранд гарна. Нөгөө зарим нь харин өнөөх л бахь байдгаараа торны цаана үлдэнэ дээ.
Тэдний үндсэн ажил нь оёдол. Мэдээж өөрсдөдөө зориулсан хувцасаа оёно. Энд тэндэхийн захиалгаар оёно. Одоо батлан хамгаалахын захиалга ирнэ, цэрэг хувцас оёно гэсэн үг.
“Та нар бол сэтгүүлчид. Хэнтэй харилцдаг билээ. Бусад сэтгүүлчидтэйгээ, редакторуудтайгаа. Гэрэл зурагчин гэхэд л олон хүнтэй, загвар өмсөгчидтэй харилцана. Гэтэл эд бол гэмт хэрэгтнүүд. Тэд чинь нийгэмд ямар байр суурь эзлэх вэ дээ. Мэдээж шүү дээ” гэж шоронгийн нэг ажилтан хэлсэн.
Света хэдийнээ өөр хорих руу, архины эмчилгээтэй засан хүмүүжүүлэх газар луу шилжсэн.
Хүмүүжичгид бол энэ амьдралдаа хэдийнээ дасчихсан юм шиг санагдсан. Нэг талаас бодоход дулаан байр, аюулгүй орчин, хувцас хоол бүх зүйл бэлэн. Магадгүй зарим нэг нь наранд гарах дургүй ч болчих юм бил үү. Тэгээд ч тэд наранд гарахаар тэднийг хэн ч ажилд авахгүй, ер нь л сайнаар бодохгүй гэж боддог. Түүний оронд харин эндээ хийх ажилтай, аятайхан байж баймаар гэж бодно. Хичээл зүтгэлтэй зарим нь мэдлэгээ дээшлүүлж тусгай мэргэжил, бүр дээд боловсрол эзэмшдэг гээд боддоо.
Нэгэнт л энд амьдарч байгаа болохоор орчин тойрноо ч өөрсдөө л тохижуулна.
Хугацаанаас өмнө суллах тоглоом
Засан хүмүүжих газарт өөрийн гэсэн нэг зүйл байдаг нь суллагдах тухай асуудал. Угтаа бол эндээс гараад явчихъя гэж хүсээд байхгүй атлаа хүн бүр л суллагдахыг хүссэн өргөдөл бичээд байна. Ийм өргөдлийн 90 хувьд нь татгалзсан хариу ирдэг ч тэд залхахгүй, өргөдөл бичсээр л.
Энэ нь ингээд хоригдогсдын хувьд бараг ашигтай тоглоом болж үргэлжилж байгаа нь энэ. Хугацаанаас нь өмнө суллахгүйг мэдсээр байгаад тэд өргөдлөө бичээд , тэгэх тутам татгалзсан хариу ирсээр л....Тэгэхээр тэд нэг их суллагдъя гэсэндээ ч өргөдөл бичээд байдаггүй бололтой. Ийм л нэгэн тойрог тоглоом.....
Хугацаанаасаа өмнө суллагдана гэдэгтээ итгэлгүй ч өргөдлөө бичээд л байдаг
Хорих ангийн ажилтнууд ч үүнд нь дасал болж, тэд хаашаа ч явахгүй, харин явбал эргэж ирэхгүй гэдгийг мэддэг болсон.
Хоригдлууд өдрийн нарийн дэглэмтэйн адил бас ажлын норм төлөвлөгөөтэй.
Гэхдээ сайхан түүх бас байна аа. Нэг удаа эдний хорих ангид телевизийн зургийн хэсэг ирж нэг хоригдол зурганд нь оролцсон байна. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр нэвтрүүлэг нь гарч, редактор нь нөгөө бүсгүйг нэвтрүүлэгт дахин оролцоно уу гэж урьжээ. Тэнд өнөөх бүсгүй хэн нэгэн продюссерийн хараанд өртөж, түүнийг телевизийн цуврал кинонд тоглохыг санал болгосон гэнэ. Тэгээд л тэр бүсгүй засан хүмүүжүүлэх газарт эргэн ирээгүй, өөр газар очин гурван хүүхэдтэй болж сайхан амьдарч байгаа гэсэн.
Бохь зажилна гэдэг бол эндэхийн бүхний “эрхэлдэг ажил”

0 Сэтгэгдэл