Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Түймрээс нүцгэн эмэгтэйг авраад мөнгөн торгууль хүлээжээ

Хамгийн инээдтэй, бүр тэнэг гэж болох олон хэрэг заргыг шүүхээр шийдэх нь олонтаа. Ямар ч хамаагүй шалтгаанаар шүүхэд зарга мэдүүлдэг хоббитой гэгддэг америкчууд ийм төрлийн заргаараа алдартай.

Өнгөрсөн жил гэхэд л Мичиган хотын нэгэн эмэгтэйн машиныг шүүхийн шийдвэрээр хураан авсан байна. Гэтэл шүүхийн шийдвэрт машины шатахууны саванд байсан бензиний тухай юу ч дурдаагүй байсан бол машинаа хураалгасан эмэгтэй шатахуунаа хулгайд алдсан гэж нөхөн төлбөр болгон таван сая доллар нэхэмжилсэн зарга үүсгэн шүүхэд ханджээ.

2012 онд  Америкийн нэгэн бааранд болсон зодооны үеэр лонхоор толгойдоо цохиулсан эмэгтэй баарыг шүүхэд өгч төлбөр нэхэмжилжээ. Энэ эмэгтэй нь баарыг зөвшөөрөлгүйгээр хоосон шилэн лонх гэдэг хүйтэн зэвсэг хадгалж байсан гэж буруутгажээ.

Америк хөлбөмбөгийн “Dallas Cowboys” багийн нэгэн тоглолтыг үзсэн үзэгчид цэнгэлдэх хүрээлэнгийн суудал наранд хэтэрхий халснаас тоглолт тухтай үзэж чадаагүй гэсэн шалтгаанаар шүүхэд өгч сэтгэл санааны хохирлыг нь төлөхийг шаардсан байна.

Кентукки мужийн Ричард Овертон гэгч залуу шар айраг үйлдвэрлэгч компанийг худлаа сурталчилгаа явуулсан гэж шүүхэд өгч ихээхэн  хэмжээний мөнгө нэхжээ. Сурталчилгаа нь пиво ууж байгаа хүн илүү азтай, жаргалтай байгаагаар гарч байсан болохоор мань эр байнга тэр шар айргийг авч уусан ч азтай, жаргалтай болоогүй гэж нөхөн төлбөр нэхсэн аж.

Бэлгэвчийг зориулалтын бус аргаар хэрэглэсэн нэгэн эмэгтэй үйлдвэрлэгчээс хоёр сая ам.доллар нэхэмжилжээ. Учир нь анхилуун үнэр шингээсэн энэ эдлэл нь хоол идэх дурыг хөдөлгөж байсан тул тэсэлгүй идэж орхисон байна. Үүнээс болж ходоод гэдэс нь хямран хэсэг хүнд байдалд орсон тул ийнхүү мөнгө нэхэх шалтгаан болжээ.

Энэ мэт санаанд багтамгүй хэрэг олон гардаг ч зарим тохиолдолд шүүхээс ёсоор болгосноор заргач хүн баяждаг. Магадгүй ингэж юу ч хийлгүй шүүхээр заргалдсаар баяжих боломжтой байдаг болохоор Америкт энэ мэт инээдэмтэй шүүх ажиллагаа олон болдог байх. Амжилтанд хүрсэн тэнэг заргуудын заримаас сонирхуулъя.

Колорадо мужийн нэгэн залуу хувийн богино долгионы зуухандаа эрдэнэшиш хийж идэхдээ уураар нь амьсгалсаар өвдсөн гэж заргалдан шүүхээр нотолж чадсан болохоор хөөрхий зуух үйлдвэрлэгчээс долоон сая ам.долларын нөхөн төлбөр салгасан байна.

Оклахом мужийн Бойкер овогт эхнэр нөхөр хоёр тогтмол хэрэглэх дуртай кетчупийг нь үйлдвэрлэгч компаниас 180 мянган ам.долларын нөхөн төлбөр авчээ. Яасан бэ гэхээр энэ хоёр кетчупээ нарийвчлан хэмжиж үзээд саванд нь 42 грамм дутуу байгааг тогтоон шүүхэд хандаад шууд баяжсан нь энэ.

Макдональдсын хоолны газраар үйлчлүүлж байхдаа өөр дээрээ кофе татаж асгаад 300 мянган ам.долларын нөхөн төлбөр авсан эмээ ч байна.

Цаашилбал, машины круиз-контролийг асаасан үедээ жолоогоо мушгиж байхыг анхааруулаагүй гэж заргалдаад багагүй мөнгө салгасан хүн байна.


Хамгийн сонгодог жишээ гэвэл түймрийн үеэр амийг нь аварсан гал сөнөөгч болон гал унтраах багийг өөрөөс нь асуулгүйгээр нүцгэн байхад нь өргөн гаргаж олны өмнө эвгүй байдалд оруулсан гээд багагүй мөнгө салгасан эмэгтэй юм. Үүнээс хойш энэ таагүй хэрэг гарсан хотод түймрийн үеэр нүцгэн байгаа эмэгтэй аврахыг хориглосон хууль хүртэл баталсан гэдэг.

0 Сэтгэгдэл
yostoi t1tene biz
Хамгийн их уншсан