Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Харь гаригийнхан дэлхийг өнөө маргаашгүй сөнөөнө гэж бооцоо тавьжээ

“Мангасын хаан ядуу ядуу хүүтэй шатар тоглоод хэн хожсон нь нөгөөгийнхөө толгойг авъя гэж гэнэ” гээд монгол ардын үлгэр байдаг.
Гэтэл яг үүнтэй төстэй явдал  германы нэрт хөл бөмбөгч, дасгалжуулагч Франц Беккенбауртэй тохиолдож гэнэ. Гэхдээ ганц түүний толгой биш, харин манай дэлхийг бооцоонд тавих гэсэн байна. Хөл бөмбөгийн “Баварии” багийн хүндэт ерөнхийлөгч тэрээр нэг сонин илгээлт бичиж дүрс бичлэгээр тараажээ. Түүнийхээр бол харь гаригийнхан манай дэлхийд ирж хөл бөмбөг тоглоод хэрэв дэлхийнхэн хожигдох юм бол манай дэлхийг сөнөөнө гэжээ. Тэгэхээр дэлхийн баг тэднийг хожвол дэлхийгээ аварч болох гэнэ. Тэр бичлэгт  “Сайн байцгаана уу, ноёд хатагтай нар аа. Би хөлбөмбөгч, дасгалжуулагч байсан Франц Беккенбауэр байна. Харь гаригийнхан байдаг уу, тэд спортоор тоглодог уу гэж асуу даа. Би та нарыг гайхшруулахаар хариу өгнө. Энэ хоёр  асуултад би хоёуланд нь “тийм” гэж хариулна. Өнгөрсөн шөнө  надтай харь гаригийн нөхөд ирж уулзсан. Үнэхээр өөр гаригаас ирсэн хүмүүс. Тэд бидэнтэй хөл бөмбөг тоглоё гэж  байна. Хамгийн хэцүү нь тэд ялах юм бол Дэлхийг устгана гэж байна. Тэгэхээр бид багаа бүрдүүлэх ёстой. Тэр баг л манай гаригийг аварна. Холбоо бариарай, нөхөд өө” гэж 68 настай хөл бөмбөгч ярьжээ.
Үүний дараахан Беккенбауэр өөрийнхөө Твиттерт харь гаригийхантай тоглох хөл бөмбөгийн тэмцээн 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нд болно гэсэн шинэ мэдээлэл оруулсан байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
yooooooooooooo yu ve naad hvn chine jhan ymtai bolchihoj heterhiii strestnees bolood setgetsend ni uurchlult orchihson ym bishvv uruvdultei ym
Хамгийн их уншсан