Дуучны авьяасаасаа гадна төрх байдлаараа олныг байнга гайхшруулж байдаг дуучин Леди Гага өөрийнхөө шоуг улам хачирхалтай болгохоор шийдсэн бололтой.
Тэр саяхан Лондонгийн нэгэн клубт дуулж байх үедээ стрипиз үзүүлээд амжсан гэнэ. Цав цагаан нөмрөгөн даашинз өмссөн дуучин тайзан дээр гараад өөрийн шинэ Artpop альбомныхоо Venus дууг дуулж эхэлснээ сонсогчдыг улам баясгахаар шийдсэн бололтой дотуур хувцасаа тайлж, хамгийн сүүлд даашинзаа доош унаган чармай нүцгэн үлджээ.
27 настай дуучин маань нүцгэн чигээрээ цааш харан үзэгчдэд нүцгэн өгзөгөө харуулсан байна.
Дараа нь Леди Гага микроблогтоо G-A-Y клубт болсон үдэшлэг надад маш их таалагдсан учраас дараагийн үдэшлэгийг тэсэн ядан хүлээж байна. Тэнд болох X-Factor шоунд оролцоно гэж бичжээ.