Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Якүзагийн талаарх 10 сонин баримт
10. Сокайя
Энэ бол якүза нарын үйлддэг авлига авах өндөр хэмжээний хэлбэр гэж болно. Эхлээд тэд хувь нийлүүлэгчдийн байр суурийг эзлэхийн тулд компаний хувьцааг худалдан авна. Дараа нь компанийн удирдлагад аль болох байр эзэлж шургална. Ингээд л “Бидэнд мөнгө өг, тэгэхгүй бол хувьцаа эзэмшигчдийн дунд булайг чинь дэлгэнэ” гэж дарамтална. Япончууд хэзээнээсээ олны дунд муугаа үзүүлэх дургүй болохоор хэснээр нь байхыг бодно. Үүний тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Якүзагийн бүлгийн гишүүн гольфын тэмцээн ч юм уу, сайхан бүсгүйн уралдаан зохион байгуулаад томоохон компаний удирдлагыг оролцуулж урхиндаа оруулан гутаана. Тэгээд л олонд зарлана гэж дарамталдаг. «Mitsubishi» компанийн удирдлагыг ингэж дарамтлахыг оролдсон нэг нөхөр найман сарын хорих ялаар шийтгүүлж байсан удаа бий.
1982 онд Японд ингэж дарамтлагсдад мөнгө төлөхийг хориглосон хууль гарах хүртэл өргөжин тэлсэн. Харамсалтай нь энэ хууль үр дүн өгөөгүй якүза нар инээлдээд л өнгөрсөн. Одоо бол хувьцаа эзэмшигчдийг нэгтгэж якүза нарын бодлогын эсрэг зогсоох арга л арай дээр арга хэвээр байгаа.
9. Якүзагийн харгис мөрдлөг
Ямагүти-гүми бол японы якүза нарын хамгийн том бүлэглэл. Сүүлийн үед энэ бүлэглэл АНУ-ын засаг захиргааны гол бай болоод байгаа гэж болно. Тус бүлэглэлийн тэргүүн Кэнъити Синодо дэлхийн гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчдын жагсаалтын долдугаарт орж байгаа бол түүний орлогч Кийоши Такаяма бас л АНУ-ын засгийн газрын хар дансанд орсон. АНУ-ын засгийн газар тэдний америк дахь бүхий л хувьцааг нь царцаасан. Энэ алхам Японы засаг захиргааг якуза болон хууль ёсны бизнес хоёрыг салгах алхам хийхэд хүргэсэн юм. Япончуудын өмнөх оролдлого нь якуза нарын нөлөөллийг багасгаж аж ахуйн нэгжийг бүлэглэл торгодгийг нь бууруулан, тэд ганц нэг гангстертай сайн дураараа хамтран ажилладаг болгосон юм. Өнөөдөр якуза нарын тоо сүүлийн 50 жилийн хуацаанд хамгийн бага түвшинд хүрсэн, нөгөө талаар гэмт бүлэглэлүүдэд ажилладаг бүрэн эрхт гишүүнээс хувиараа ажилладаг якуза олон болж байгаа. Энэ нь гудамжаар л нэг бие даасан мянга мянган ажилгүй, аюултай гэмт хэрэгтэн боллоо. Хэрэв Ямагүти-гүми тарж сүйрвэл, нийгэм эмх замбараагүй болж баларна Синода нэгэнтээ хэлсэн.
8. Якүза нарын нийгмийн төлөөх ажиллагаа
2011 онд Япон цунамид өртөхөд нэрвэгдсэн газруудад гараа сунгасан хүмүүсийн эхний эгнээнд якүза нар байлаа. 1995 онд тус улсын тав дахь том хот Кобэгийн газар хөдлөлийн үеэр якүза нар мотоцикл, завь, нисдэг тэргээр ачаа зөөж хүрч болохгүй газруудад үйлчилж байсан юм. Зарим хүн зовлон тохиосон үед засгийн газраас ч өгч чадахгүй байгаа тусламжийг якүза нар л өгдөг гэж ярьдаг. Нөгөө зарим нь болохоор якүза нар олон түмний зүгээс дэмжлэг авахын тулд хийж байгаа пиар ажиллагаа гэдэг. Ийм ажиллагааны дараа цагдаагийнхан якүза нартай хийх тэмцэлдээ олон түмний дэмжлэг авахад их хүнд л дээ.
Нөгөө талаар якүза нарын энэ ажиллагаа нь алсын хараатай байдаг. 2011 оны газар хөдлөлийн дараа гэхэд л якүза нар төсвийн хөрөнгөөр барих барилгын тендерт оролцсон. Томоохон сүйрлийн дараа цэвэрлэгээний юм уу, барьж босгох ажил хийж байгаа якүза нартай тэмцэх нь цагдаагийнханд хүнд. Тэр нь хууль бус ажиллагаа биш шүү дээ. Ийм нэг гэрээ нь якүзагийн нэг тэргүүний гарт ороход нэг гишүүнээ шоронгоос гаргана л гэсэн үг.
7. Якүзагийн сэтгүүл
Энэ оны эхээр Ямагүти-гүми өөрийн 28 мянган гишүүддээ зориулж Ямагүти-гүми Шинпо гэдэг сэтгүүл гаргасан. Энд нь японы алдарт гурван мөрт хайку, загасчлалын тухай өгүүлэл гээд юм юм л орсон. Дээрмийн бүлэглэлийн тэргүүний өгүүлэлд байгууллагын хувьд их хүнд үе тулгараад байгаа тухай өгүүлсэн байна. Бүлэглэлийн олон гишүүн нас барсан болохоор бусад гишүүнийхээ сэтгэлийг сэргээхэд энэ сэтгүүл тус болно гэсэн байна. Энэ сэтгүүл энгийн номхон олон хүний амь хөнөөсөн их буудалцааны дараа гарсан байна. Якүза судлаач үүнийг бүлэглэлийн албан ёсны бүрэн эрхт гишүүдэд зориулсан ч тэргүүн нь энэ нь цаашаа бусадаа хүртээл болно гэдгийг тооцсон байна гэж үзэж байна. Хамгийн гол нь энэ сэтгүүл ямагүти-гүмиг гудамжны жирийн хүчирхийллээс ялгаж харагдуулахыг гол зорилгоо болгосон бололтой.
6. Юбизүмэ
Якүзагийн гишүүн нь гаргасан алдааныхаа төлөө чигчий хуруугаа тайруулдаг эртний энэ уламжлалыг юбизүме хэмээнэ. Эхлээд чигчий хурууны эхний үеийг тайрдаг бол дараа дараагийн гэмт үйлдлийн нь төлөөнөө цааш нь ахиулан, дараагийн хуруунуудыг тайрна. Үүнээс үүдээд хиймэл хуруу хийх , олон хүн якузагаас гараад үүнийгээ нуух шаардлага гарсан. Их британийн хүний арьс судлаач яг хүний хуруу шиг тийм хиймэл хуруу нийлүүлж эхэлсэн нь “хурууны хаан” нэр зүүсэн.
5. Шивээс
Якүза нарын нэг гол бэлгэдэл нь бүх биен дээрх шивээс. Энэ бол тухайн бүлэглэлийн гишүүн гэдгийг илтгэх, энгийн аргаар арьсан дор нь бэх оруулж хийдэг шивээс. Нөгөө талаар үүгээрээ энэ хүн бол өвдөхийг тэсвэрлэж чаддаг гэгийг харуулна. Сүүлийн жилүүдэд якүза биш ч гэсэн ийм аргаар шивээс хийлгэх энгийн хүмүүсийн тоо өсч байгаа гэнэ. Шивээсний дүрс нь луу, уулс, эмэгтэйчүүд голдуу байдаг. Эгэл хүмүс ийм шивээс хийлгэх нь япон хүн гэдгээ харуулах зорилготой гэнэ. Осака хотын дарга төрийн албан хаагчдыг ийм шивээс хийлгэхийг хориглож, шивээс хийлгэх үү, төрд ажиллах уу гэдгээ сонго гэсэн байна.
4. Якүзаг чи шүүхэд өгөх үү, якүза чамайг шүүхэд өгөх үү
Энэ оны эхээр японы нэг зоогийн газрын эзэн эмэгтэй өмнө өгүүлсэн Кэнити Синодаг дээрэмчдээс зоогийн газрыг чинь хамгаална, мөнгө өг, тэгэхгүй бол шатаана гэж сүрдүүллээ хэмээн шүүхэд өгсөн. Тэр 17 сая иен буюу 2,8 сая доллар нэхэмжилсэн.
Энэ бол якүза нартай шүүхдэлцсэн анхны хүн биш. 2008 онд хэсэг оршин суугч дээрэмчдийн Дожинкай бүлэглэлийг шүүхэд өгсөн. Тэд дээрэмчдийн хоёр бүлэг хэн нь толгойлохоосоо болж өөр зуураа дайтсан, бид уг нь тайван амьдармаар байна. Тэгэхээр дээрэмчид эндээс зайлах хэрэгтэй гэсэн байна.
Гэтэл якүза нар шүүхээс хэзээ ч буруутан болж байгаагүй. Энэ оны эхээр японы өмнөд нутгийн якүза нарын Күдо-кай бүлэглэлийг аюултай бүлэг гэж цагдаагийнхан зарласан. Тэд өрсөлддөг бүлэглэлтэйгээ муудахдаа гранат тэсрэх бодис ашигласан. Харин өмгөөлөгч нь японд тавхан байдаг ийм статустай бүлэглэд ингэх эрх бий гэж мэдэгдсэн байдаг.
3. Шалгалт
2009 онд Ямагүти-гүми бүлэглэл өөрийнхөө гишүүдээс 12 хуудас тестээр шалгалт авсан. Засгийн газраас гэмт бүлэглэлүүдийн эсрэг хатуу хууль гаргасны дараа болж байгаа хэрэг. Энэ нь мэдээж гишүүдээ таагүй байдлаас аврах, хуулийн хүрээнд байлгахыг оролдсон хэрэг л дээ. Энд нь ямар зөрчил гаргавал ямар хариуцлага хүлээхийг голдуу оруулсан байдаг. За тэгээд японы эдийн засгийн түүхийн тойм ч байх жишээтэй. Якүза ер нь хэдийнээс японы эдийн засгийн барометр болж ирсэн түүхтэй. Байдал хүндрэхийг олж харсан гангстер бол бага алдаж ихийг хожих тактикаа эртнээс боловсруулах жишээтэй.
2. Дэг журам
Бүлэглэлд шинээр элсэгчид хэн нэг хуучин гишүүнд захирагдана. Үүнийг кобун буюу орчуулбал ”хүүхдийн үүрэг” гэнэ. Ер нь якуза бол дороос дээш хүртэл олон үед дамждаг тун нарийн зохион байгуулалттай бүлэг. Шинээр элсэгчид саку ууж ёслол үйлдэнэ. Өөрийг нь “халамжлах” туршлагатай гишүүний өөдөөс харан суухад өөр нэг гишүүн сакэг нь бэлтгэж өгнө. Шинэ цэрэг багахан хэсгийг нь ууж, түүнийг халамжлагч дуустал ууна. Дараа нь домбоо солилцож ёслол өндөрлөнө. Энэ бол тэр хоёрыг эцэг хүү шиг болж байгааг бэлгэдсэн ёслол.
Сакэ уух бол ер нь японы соёл иргэншлийн түгээмэл ёслол л доо. Сакэ нь хүнийг бурхантай холбодог, хүмүүсийн харилцааг бэхжүүлдэг, ургац арвин авахыг бэлгэддэг. Хуриман дээр ч хосууд сакэ л ууна. Уламжлалт энэ бэлгэдлийг л якуза нар ашигласаар ирсэн нь тэр.
1. Якүза улстөрд
2012 онд японы Хууль зүйн сайд Кейшу Танака якүзатай холбоотой байсан нь илэрч огцорсон. Японы улстөрд ингэж илэрч огцорч байсан тохиолдол тийм ч олон биш л дээ. Сүүлийн 58 жилийн 54-т нь эрх барьсан японы либерал ардчилсан нам якүза нартай олон талаараа холбоотой. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Нобүсүке Киши бол ямагүти-гүмитай нягт харилцаатай. 1971 онд тэр аллагын хэргээр буруутаад байсан Ямагүти-гүмигийн тэргүүнийг хэдэн улстөрчтэй хамтран барьцаагаар суллаж байлаа. Тэр бас нас барсан якүза нарыг оршуулахад болон заримынх нь хуриманд байнга очдог нэгэн.
Сонгуулийн үеэр якүза нар түүний сурталчилгаа юм уу бие хамгаалах ажилд нь тусалдаг.
Үүнээс гадна якүза нар өөрсдөөсөө хүн нэр дэвшүүлж сонгогчдоос санал авна. Киотогийн якүзагийн бүлэглэлийн тэргүүн мужийн даргын сонгуульд нэр дэвшин 30 мянган хүний санал авч байсан удаатай. Нобору Такешитагаас авхуулаад дөрвөн ч ерөнхий сайд бол мөн л якүзатай холбоотой гэдэг. Сонгуулиас өмнөхөн хэт барууныхан заналхийлэхэд тэрээр Токиогийн якүзагийн Инагава-кай бүлэглэлд хандаж байсан юмдаг.
Бас л нэг гайхамшиг юм даа,......
Хэрэгцээтэй газраа хэрэгтэй хүмүүс байна гэдэг байх л зүйл яг одоо Монголд бүүр ч их
manaihnii zarim u;s turchdiig bodvol eh oronoo gesen etgeltei deg juramtai ym bna ldaa
11, Хамгийн сүүлд самурайнууд миний дуулснаар HUGH JACKMAN тэй тулалджээ хаха
гаргаач ээ
ЯКУЗА гэдэг номноос дэлгэрүүлж уншаарай
ЯКУЗА гэдэг номноос дэлгэрэнгүйг уншаарай.
Якүза бол Азийн бусад хэсэгт байдаг гэмт бүлэглэл, баруунд байдаг мафитай тастэй л гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл. Гэхдээ гэмт үйлдэл хийх талаар ч, нийгэмд гүйцэтгэх үүргээрээ ч гэмт хэргийн бусад байгууллагуудаас ялгаатай. Якүза Японы нийгэмд арай л олонхи болохгүй байх. Ядаж л тэд өөрийн гэсэн албан байртай, ер нь нийгэмд, хэвлэлээр зартай. Якүза гэдэг юу болохыг нарийн ойлгуулахын тулд 10 сонин баримтыг нь дэлгэж байна.

0 Сэтгэгдэл
2013.11.03
2013.10.31
2013.10.29
2013.10.29
2013.10.29
2013.10.29
2013.10.29