Хулгай дээрмийн хэргийг түүхэн, шилдэг, хамгийн сайн нь гэх нь хаашаа ч юм бэ дээ. Гэхдээ л хулгайлах, дээрэмдэхийн тулд ямар их авьяас чадвар гаргаснаар нь, хэдий хэмжээний юу дээрэмдсэнээр нь жагсаавал түүхэнд орсон том дээрмүүд бишгүй нэг. “Дэлхийн хулгай, дээрмийн урлагт” сүүлийн жилүүдэд нэр нь үлдсэн хамгийн аугаа дээрмүүдийг толилуулж байна.
1. Лондонгийн Knightsbridge банкийг 1987 онд дээрэмдсэн нь
1987 оны долдугаар сарын 12-нд хоёр гэмт хэрэгтэн банкны хувийн хадгаламжийн агуулахад өөрсдийн ухсан нүхээр дамжин орж, хаалган дээр нь “Хадгаламжийн агуулах түр хаалттай” гэсэн бичиг өлгөж байгаад 112,9 сая доллар хулгайлсан.
2. Бразилийн Форталез хотын Төв банкийг 2005 онд дээрэмдсэн нь
Гэмт хэрэгтнүүд банкны зэргэлдээх байшингаас 80 метр хонгил ухаж төв агуулах руу нь орсон. Тэд бүр тэр өөрсдийн ухсан хонгилоо гэрэлтүүлэг, агааржуулах төхөөрөмжөөр тоноглосон байдаг. Дээрэмчид нийтдээ 76,8 сая доллар хулгайлан авсан.
3. Умард Ирландын Белфаст дахь Northern Bankийг дээрэмдсэн
2004 онд харанхуй шөнөөр гурван хүн банкны ажилтны байшинд нэвтэрч байцаан банкны захирлын гэрийг мэдэж аваад захирлыг гэр бүлийнхэнтэй нь барьцаалж байгаад маргааш нь банкны хадгалдаг агуулахаас 50 сая доллар хулгайлсан.
4. Их Британийн Кентийн Bank of England банкийг 2006 онд дээрэмдэв
Дээрэмчид банкны хамгаалалтын албаны даргыг хулгайлаад нөгөө хэсэг нь гэр бүлийг нь барьцаалсан байна. 2006 оны хоёрдугаар сарын 22-нд тэд банкны 15 ажилтныг сүрдүүлэн, хамгаалалтын ажилтнаар агуулахын хаалгыг нээлгэж 47,1 са ядоллар хулгайлсан.
5. Цюрихийн шуудангийн салбарыг дээрэмдсэн нь
1997 оны есдүгээр сарын 1-нд нүүрээ халхалж зэвсэглэсэн таван дээрэмчин Швейцарийн шуудангийн Цюрих дэх салбарыг эзлэн авсан. Тэд ажилтнуудыг шалан дээр хэвтүүлж, кассын аппаратыг эвдлэн 42,9 сая доллар хулгайлан авсан. Бага дэвсгэрт хийсэн уутыг тэд авалгүй зам дээр хаясанд нь л гэхэд 11 сая доллар байсан гэдэг. Дээрэмчдийн дөрвийг нь баривчилж мөнгөний ихэнх хэсгийг эргүүлэн авсан.
6. Францын Тулон хотын банкийг дээрэмдсэн нь
Шинэ жилийн өмнөхөн 1992 оны арванхоёрдугаар сарын 16-нд бүлэг дээрэмчид банкны барилгыг минижүүлсэн, дэлбэлнэ хэмээн сүрдүүлж байгаад 30,3 сая доллар хулгайлж одсон.
7. Испанийн Марбеллагийн Banco Andalucia банкийг дээрэмдсэн хэрэг
Хоёр залуу, нэг бүсгүй нийлсэн гурван итали банкын барилгыг хадгаламжийн агуулах байдаг хэсгийнх нь ханыг нь цөмлөн орж 200 хайрцаг дахь 15 сая доларыг хулгайлсан.
8. Манчестерийн банкын салбарыг дээрэмдсэн хэрэг
Английн Манчестрт 1995 оны долдугаар сарын 3-нд гэгээн цагаан өдрөөр дээрэмчид банкны мөнгө хураах машиныг зогсоож жолоочийг хаяад машиныг нь авч одсон. Тэд 12,6 сая доллар авч явсан ч тэднийг барьж чадаагүй, харин жолоочийг хариуцлагад татсан.
9. Хитроугийн нисэх буудлыг дээрэмдсэн нь
2002 оны хоёрдугаар сарын 11-нд Лондонгийн Хитроу нисэх буудлын хүлэх танхимаас Бахрейнаас ирсэн арабын тэрбумтныг дээрэмдэж 12 сая доллар авч одсон.
12. Калифорнид Юнайтед банкийг дээрэмдэв
Энэ бол 70-аад онд болсон ч хулгайлсан мөнгө нь өнөөгийнхөөр бол 100 сая доллар давж байгаа нь тэр үедээ хамгийн их мөнгөд тооцогдож байлаа. Охайогийн Эмилья Динсио тэргүүтэй долоон дээрэмчин банкны сейфийг хулгайлсан.
13. Багдадын банкийг дээрэмдлээ
Энэ удаа үл мэдэгдэх дээрэмчид бараг 300 сая доллар хулгайлж одсон нь Ирактаа хамгийн томд орно. Лхагва гарагийн өглөө ажилдаа ирэхэд нь гадаах хаалга онгорхой, мөнгө нь алга бөайсан. Хамгаалалтын гурван ажилтныг сэжиглэн шалгаж байсан.
14. Парисын Credit Lyonaisse банкинд гарсан дээрэм
2010 оны гуравдугаар сарын 30-нд дээрэмчид Парисын төвд байдаг банкийг дээрэмдэж хадгаламжийн 100 орчим хайрцгийг хоосолсон нь сая гаруй евротой тэнцэх байсан гэдэг. Дээрэмчид банкны доод хонгилос хадгаламжийн агуулахад жижигхэн нүхээр дамжин орсон байдаг. Чимээ гараад байгааг сонсч ирсэн хамгаалалтын ажилтныг хүлээд маш тухтай ажилласан. Гарахдаа гал тавьсан болохоор гал унтраах ус шүршиж хамаг ул мөрийг нь балласан гэдэг.
15. Парисын Орчин үеийн урлагийн музейг дээрэмдсэн хэрэг
2010 оны тавдугаар сард гэмт хэрэгтнүүд Орчин үеийн урлагийн музейд халдаж Пикассо болон Матиссын 100 гаруй сая еврогоор үнэлэгдэх зургийг хулгайлсан. Музей дохиоллын системгүй байснаас хулгайчид шилийг нь хагалж зургийг хүрээнээс нь салган авч явсан. Тэгээд ч хулгай гарсныг маргааш өглөө нь мэдсэн. Хамгаалалтын ажилтнууд хулгай гарах үеэр ажил дээрээ байсан ч ямар ч чимээ сонсоогүй байдаг. Музейнүүд дохиоллын хэрэгсэлгүй байхын аюулыг хамгийн ихээр мэдрүүлсэн сонгодог жишээ.
16. Бостоны Isabella Stewart Gardner музейн дээрэм
1990 оны гуравдугаар сарын 18-нд цагдаагийн офицерын хувцас өмссөн хоёр эрэгтэй музейд орж ирээд Рембрандт, Моне, Дега нарын бүтээл 500 сая долларын үнэ бүхий 13 бүтээл хулгайлж одсон.
Музейн шөнийн манаач Ричард Абатыг подвалд хүлээд орхисон байхыг цагдаагийнхан олсон. Дээрэмчид цагдаагийн хувцастай байсан болохоор хамгаалагч өрөө хаалга онгойлгож өгсөн байсан. Хааяа мансууруулах бодис хэрэглэчихдэг байсан 23 настай хамгаалагчийг энэ хэрэгт сэжиглэсэн ч дээрэмчидтэй холбоотой нь нотлогдоогүй. Музейнхэн үнэт бүтээлүүд байгаа газрыг мэдээлсэн хүнийг таван сая долларар шагнана гэж зарласан ч сураг гараагүй. Хэрэг гараад удсан болохоор хулгайчдыг оллоо ч гэсэн хэрэг хүлээлэгэх үндэслэлгүй болсон.
17. Шотландын Друмланриг шилтгээнд гарсан хэрэг
Урлагийн үнэт бүтээл хулгайлсан хамгийн том хэрэг Шотландын Друмланриг шилтгээнд 2003 онд гарч Леонарда да Винчигийн 60 сая фунт стерлингээр даатгасан байсан “Жаал хүүтэй мадонна” зургийг хулгайлсан. Британийн цагдаагийнхан тусгай ажиллагааны явцад зургийг 2007 онд олсон.
18. Антверпенийн алмазын хадгаламжийг дээрэмдсэн нь
2003 онд Белгийн Антверпен хотод гэмт хэрэгтнүүд алмазын биржийг хоосолсон хэрэг гарсан. Дөрвөн хүнтэй дээрэмчдийн бүлэг брокеруудын алмазаа хадгалдаг 160 хайрцгаас 123-ыг нь хоосолж 100 сая доллараар үнэлэгдэх эрдэнэс хулгайлсан. Леонардо Нотарбартоло тэргүүтэй дээрэмчид энэ хэргийг хийх гэж хоёр жил бэлтгэсэн гэдэг.
10 хамгаалагч, тоон нууцлалтай цоож бүхий хамгаалалтын системтэй хадгаламжийн хэсэгт хэрхэн нэвтэрсэн нь өнөө болтол нууц үлдсэн. Дээрэмчдийг барьж толгойлогчийг 10, бусдыг нь таван жилээр хорих ял оноосон. Энэ хэрэг зууны дээрэм болж түүхэнд үлдсэн.
19. Амсдердамын Схипхол нисэх буудалд гарсан дээрэм
2005 онд нисэхийн KLM авиакомпанийн ажилтны хувцас өмссөн дээрэмчид Схипхол нисэх буудалд Tulip Air компанийн онгоцонд ачихаар авч явсан бриллиант ачсан автобус руу халдаж 118 сая долараар үнэлэгдэх эрдэнэс хулгайлсан.
Засварлаагүй алмаз нэлээн байсан болохоор үнийг нь багцаагаар гаргасан. Тэд олны нүдэн дээр жолоочид гар буу тулган буулгаад өөрсдөө машиныг авч явсан. Энэ хэрэгт цагдаагийн болон нисэх буудлын, KLM-ийн ажилтнуудыг сэжиглэн шалгасан.
20. Бейкер Стритийг дээрэмдсэн хэрэг
1971 онд Лондонд Бейкер Стрит дэх Ллойдс банкны сейфйиг хулгайлсан нь дотроо тэр үеийн 3,0 сая фунттэй байсан нь өнөөгийнхөөр бол 31,7 сая фунт стерлингээр хэмжигдэж байгаа юм.
Дээрэмчид банкийг дээрэмдэхийн тулд зэргэлдээ дэлгүүрээс орохдоо хажуугийн байшин дээр ажиглах цэг байгуулж, хийн гагнуур, дэлбэлэх бодис ашигласан.
Дээрэм бараг дуусч байхад радио долгион сонирхогч нэгэн дээрэмчдийн долгионы барьж цагдаад мэдэгдсэн. Цагдаагийнхан гэмт хэрэг гарч байгаа газрыг олох гэж тэр хавийн банкны 700 салбарыг шүүрдэж байж олоход дээрэмчид аль хэдийнээ алга болсон байсан . Гэхдээ хоёр жилийн дараа илрүүлсэн. Энэ түүхээр Жейсон Стетхемийн гол дүрд нь тоглосон “Бейкер Стритийн банкны дээрэм” кино хийсэн.
21. Ягаан бар
“Розовые пантера” буюу ягаан бар гэдэг бол Сербийн алмаз хулгайлагчдын бүлэг. Интерполын нэрлэснээр тэд бол түүхэн дэх хамгийн аюултай зэвсэглэсэн бүлэг. Эд хамгийн эхлээд 1993 онд Лондон дахь гоёл чимэглэлийн дэлгүүрийг дээрэмдэж 500 мянган фунт стерлингийн үнэт зүйл авч явсан.
Тэд нүүрээ 1975 оны “Ягаан бар буцаж ирсэн нь” гэдэг киноны маягаар будсан байсан учраас “Ягаан бар” гэсэн нэр өгсөн. Үүнээс хойш тэд 20 улсын үнэт эдлэлийн 120 дэлгүүрийг дээрэмдсэн.
Тэд бас эвдлэх, дэлбэлэх, зугтаах талаараа зартай. Сен-Тропт гэхэд л дэлгүүрийг дэлбэлээд, хэргийн газрыг орхиж моторт завиар зугтаасан. Тэднийг барих гэж цагдаагийн 200 орчим хүнтэй хэсэг ажилласан байдаг. Тэдний дээрэмдсэн зүйлс нийитдээ тэрбум доллраар үнэлэгддэг.
22. 1970 онд Societe Generale банкийг дээрэмдсэн хэрэг
Францын мэргэжлийн дээрэмчин Альберт Спаггиари 1970 онд энэ банкийг дээрэмдсэн хэргээрээ зард гарсан.
Тэд банкнаас 60 сая франкийн үнэ бүхий зүйлтэй 400 орчим хайрцгийг хоосолсон. Тэд банкны хадгаламжийн хэсэг рүү нэвтрэхийн тулд усны сувгаас найман метрийн хонгил ухсан байдаг.
1976 оны долдугаар сарын 19-нд баярын өдөр банкны шалан дороос нэвтэрч орсон байна.
Ханан дээр “Үзэн ядалгүйгээр, хүч хэрэглэлгүйгээр, зэвсэг ашиглалгүйгээр” гэсэн бичээс үлдсэн. Нийтдээ 9,8 сая доллар хулгайлсан.
23. Лондонгийн Берклийн банкыг дээрэмдсэн хэрэг
Берти Смоллс английн гэмт хэргийн ертөнцөд 1960-1970 онд “алтан зуун” нэрээр орсон. 1970 оны хоёрдугаар сарын 9-нд Берти зэвсэгт дээрэмчдийг ахлан Лондонгийн зүүн хэсэг дэх Беркли банкийг дээрэмдэж 237,7 мянган фунт стерлинг авч одсон. Барих үед гэмгүйд тооцохыг санал болгож бууж өгөхөө мэдэгдсэн. Тэдний тус бүрийг мэдээлэхэд 100 мянган фунт амлаж байсан. Смоллс цагдаагийн хяналтад байж байгаад 2008 онд нам жимхэн нас нөгцсөн.
24. Парисын үнэт эдлэлийн Harry Winston Heist-ийг дээрэмдсэн хэрэг
Францад болсон хамгийн том дээрмийн хэрэг бол энэ. Үнэт эдлэлийн газраас дээрэмчид 118 сая долларын эд зүйл хулгайлж авч явсан. Энэ хэрэгт сэжиглэж цагдаагийнхан 18 хүнийг саатуулан шалгасан. Үнэт зүйлсийг зарж борлуулснаас олсон мөнгөний зарим хэсгийг хураасан.
Зэвсэглэсэн дөрвөн эрэгтэй үнэт эдлэлийн дэлгүүр хаахын өмнөхөн орж ирсэн нь эмэгтэй хүний хувцас өмсч хиймэл үс зүүсэн байсан. Дэлгүүрийн шилэн хоргон дахь зүйлсийг хамж, хадгалах савыг нээн сая доллар хулгайлсан.
25. Лондонгийн үнэт эдлэлийн Graff Diamonds дэлгүүрийн дээрэм
2009 оны наймдугаар сард британийн энэ дэлгүүрт хоёр эрэгтэй орж ирсэн. Зүгээр худалдан авагч шиг орж ирсэн тэр хоёр буу гаргаж үнэт зүйлээ өгөхийг шаардан 65 саяар үнэлэгдэх зүйл аваад зугтсан.
Харамсалтай нь нуугдаж амжилгүй баригдсан тэр хоёр бол Аман Кессей, Крейг Калдевуд нар байж.
Тэднийг машиндаа мартсан гар утасных нь тусламжаар барьсан. Үүнээс улбаалан бусад хамтрагчдыг нь ч бас баривчилжээ.
26. Миланы үнэт эдлэлийн Damiani ордыг 2008 онд дээрэмдсэн нь
2008 онд цагдаагийн хувцастай гэмт хэрэгтнүүд энд халдаж 40 сая доллараар үнэлэгдэх үнэт эдлэл дээрэмдсэн. Дээрэмчид нууц хонгилоор дамжиж орсон.
27. Африкийн хааныг дээрэмдсэн хэрэг
2012 онд Ганад амьдардаг африкийн ашанти түмний хаан Отумфио Осей Туту II Ослод бизнес бага хуралд оролцох гэж ирэх үеэр зочид буудлын өрөөнд нь хулгай орж түүний үнэт зүйл, удам дамжсан өв хөрөнгийг нь хулгайлан авч явсан. Хулгайд алдсан эд зүйлсийг энэ хаан үнэлж баршгүй үнэт зүйл гэсэн.
28. Гэрээсээ гаралгүй банк дээрэмдсэн хэрэг
Хакер Владимир Левин 1994 оны аравдугаар сарын 3-нд зүгээр л гэртээ сууж байгаад Сити банкнаас 12 сая доллар хулгайлсан. Энэ бол тухайн үед орост дуулдаагүй интернетийн гэмт хэрэг байсан. Түүнийг Нью-Йоркт шүүж 36 жилийн хорих ял оноосон.
29. Шотландын Роял-Банкийг дээрэмдсэн хэрэг.
2008 оны намар шотландын Роял-Банкны 9,5 сая доллар Испани, Япон, Турк, Их Британи, Хятад, АНУ, Нидерланд, Орос, Украин, Шинэ Зеланд, Филиппин улсуудын салбаруудаар дамжаад алга болов. Хэргийн учир нь оросын программч Виктор Плещук, Евгений Аникин нар байх нь тэр.
Эдний хамтрагч хакерууд Шоландын банкны системд хуурамч картаар нэвтрэн орж сая саяар нь хамж байсан нь тэр. Атлантын шүүх энэ хакеруудыг эчнээгээр буруутгасан. Америкт 20 жилийн хорих ялаар шийтгэх байсан ч оросууд 4-5 жилээр шийтгэсэн.
30. Оросын төв банкны Читийн салбар
2007 онд гарсан энэ гэмт хэрэг оросын банк дээрэмдсэн гэмт хэргийн хамгийн томд орно. Тавдугаар сарын 11-ний шөнө зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүд банкны хоёр хамгаалагчийг алаад 38,7 сая рубль, 250 ширхаг алтан гулдмай, нийтдээ 1,75 кг жинтэй мөнгөн гулдмай авч явсан.
31. Тула мужийн банкийг дээрэмдсэн хэрэг
Энэ бас л Орос орон даяар дуулиан тарьсан гэмт хэрэг. Жигули, Соболь машинаар хөлөглөж баг өмссөн дээрэмчид банкны мөнгө хураагч машин руу халдаж 43 сая рубль авч одсон.
32. Пермийн мөнгө хураагчид руу халдсан хэрэг
2009 оны зургадугаар сарын 25-нд банкны мөнгө хураагчид руу халдаж 250 сая рубль дээрэмдсэн хэрэг гарсан. Дээрэмчид 250 сая рубль дээрэмдсэн.