Оросын нефтийн магнат өөрийнхөө найз бүсгүйг тамхинаас гаргахын тулд түүнд бэлэг болгох гэж 550 мянган фунт стерлинг буюу 890 мянган доллараар цахилгаан тамхи захиалан хийлгэсэн байна. Үүнийг мураны шилээр урлаж ромбо хэлбэртэй 246 бриллиант, 24 каратын алтан шигтгээ хийлгэсэн гэнэ. Энэ тансаг, нандин бэлгийг урлах гэж захилга хүлээн авагчид бараг таван сар зарцуулжээ. Shisha Sticks Компанийн төлөөлөгч Энтони Миксайдс “Shisha Sticks Sofia” нэртэй энэ “тамхийг” захиалагч ямар үнэтэй болох нь хамаагүй, дэлхий дээрх хамгийн шилдэг тамхи л хийгээрэй гэж хүссэн гэжээ. Ийм ч болохоор Shisha Sticks энэ захилгыг гүйцэтгэх гэж бүхий л чадавхиа дайчлан ажилласан гэнэ. Энэ тэрбумтан одоо Лондонд амьдардаг гэж байгаа ч Роман Абромович биш гэнэ.