28 настай Кэндис Армстронг уг нь шаргал үстэй, сайхан бүсгүй байж.
Харин бодбилднгоор хичээллэдэг тэр булчин томруулах бэлдмэл ууж, дасгал хийж эхэлснээр гадаад төрх нь аажим аажмаар өөрчлөгдөн эр хүний төрхтэй болж эхэлжээ.
Болдбилденгээр хичээллэснээр эхлээд түүний булчин нь томорч байснаа аажимдаа толинд эрэгтэй хүний царай төрх харагдах болсон байна. Сүүлдээ цээж нь өргөсөн, уруул дээр нь сахал ургаж эхэлж. Гэхдээ энэ бүхэн юу ч биш байжээ. Түүнийг бүр ч аймшигтай зүйл хүлээж байсан хэрэг. Юу гэвэл түүний эмзэг эрхтэн нь аажмаар томрон эрэгтэй хүний жижигхэн эрхтэн шиг болж өөрчлөгдөх нь тэр.
“Яалаа гэж дээ, би эр хүн болж өөрчлөгдөхийг огтоос хүсээгүй. Яахав өргөн мөртэй, хүчирхэг булчинтай болохыг бодсон л доо. Гэтэл огт санандгүй зүйл болж бүх биенд маань үс ургаж, шархлаа бий болсон. Хамгийн аймаар нь надад эр хүний эрхтэн ургаж байна” гэж Кэндис ярьжээ.