Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Талийгчдаас хамгийн баян нь Майкл Жексон

Наснаас нөгцсөн ч гэлээ асар их орлого олсоор байгаа алдартнуудын жагсаалтыг энэ онд поп хөгжмийн хаан Майкл Жексон агсан тэргүүллээ гэж Forbes сэтгүүл зарлалаа.
Хэвлэлийн мэдээлснээр попын хаан 2012 оны аравдугаар сараас энэ аравдугаар сар хүртэл 160 сая доллларын орлого олжээ. Харин энэ хугацаанд Мадонна 125 сая долларын ажил хийж амьд байгаа алдартнуудыг тэргүүлсэн байна.
2009 онд нас нөгчсөн  Майкл Жексон үүнээс хойш хоёр ч удаа хамгийн их орлоготой талийгаачдын жагсаалтыг тэргүүлсэн ч 2012 онд жүжигчин Элизабет Тейлор агсанд байраа тавьж өгсөн юм.
Энэ жил Элвис Пресли 55 сая долларын орлого олсон хоёрдугаар байрт орсон бол Снупи нохойн тухай зурагт ном комикс  зохиогч  Чарльз Монро Шульц оржээ. Тэрээр энэ онд 37 сая доллар олжээ. Харин өнгөрсөн онд энэ жагсаалтыг тэргүүлсэн Элизабет Тейлор дөнгөж 25 сая доллар цуглуулсан байна.
Энэ жагсаалтад 15 сая доллар олсон Мэрилин Монро, 12 сая долларын “ажил хийсэн” хөгжимчин Жон Ленон, 10 саяыг цуглуулсан эрдэмтэн Альберт Эйнштейн, фото модель Бетти Пейтж нар орсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан