Рэппер Кэни Уэст охиныхоо ээж Ким Кардашианд гэрлэх санал тавихын тулд Сан Францискогийн AT&T бейсболлын цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь хөлсөлж авчээ. Тэрээр энд бүхэлд бүтэн оркестроор “Great Gatsby” киноны “Young and Beautiful”-аас эхлээд романтик дууны хөгжмийг тоглуулсны дараа том дэлгэц дээр “Надтай гэрлээч” хэмээн бичүүлж, гэрлэх санал тавьжээ. Ким Кардашианы зөвшөөрсөн хариуг сонссоны дараа тэрээр сүй тавьсны бэлэг болгон 15 каратын алмаазан бөгж зүүж өгөхөд ёслолын буудлага болж, гэр бүлийнхэн, найз нөхөд нь баяр хүргэхээр гарч ирсэн гэнэ.
Гурав дахь удаагаа гэрлэх санал хүлээн авч байгаа Ким Кардашиан өөрийгөө дэлхийн хамгийн эзтэй эмэгтэй гээд “Би хамгийн сайн найзтайгаа гэрлэх нь” хэмээн ярьжээ. Ким Кардашиан өмнө нь хоёр удаа гэрлэж байснаас сүүлчийнх нь гэрлэлт ердөө 72 хоног үргэлжилсэн билээ. Түүний хоёр дахь нөхөр Крис Хамфри сүй тавихдаа түүнд 20 каратын 2 сая ам.долларын үнэтэй бөгж бэлэглэж байсан юм.