Дотуур хувцасны загвар өмсөгчөөр чамгүй олон жил ажилласан Австралийн топ модель Миранда Керр Виктория Секреттэй байгуулсан гэрээ нь эцэслэж, урьдын завгүй өдрүүд нь хүүхэдтэйгээ Нью-Йоркийн гудамжаар зугаалах зав чөлөө ихтэй өдрүүдээр солигдсон учир шинэ зүйлд хүч үзэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэрээр нөхрийнхөө зам мөрөөр жүжигчин болох хүсэлтэй байгаа аж. Түүний нөхөр, Холливудын од Орландо Блум ч эхнэрийнхээ сонирхлыг дэмжиж байгаа гэнэ. Тэрээр кино дүрд зуучлах кино агенттай холбоо тогтоож, ирээдүйн карьерынхаа талаар нухацтай ярилцаж байгаа юм байна. Нэгэнт Миранда Керр нэрд гарсан үзэсгэлэнтэй сайхан бүсгүй учир сайн л жүжиглэж чадвал Холливудад хүрч чадахгүй гэх зүйлгүй хэмээн хэвлэлүүд бичиж байна.