Титаник хөлөг живж байхад хөлгийн давцан дээр хөгжимчид тоглосоор байдаг тэр сэтгэл хөдөлгөм, бас хайрламаар дүрсийг та санаж байна уу. Живж байгаа Титаник дээр хамгийн сүүлчийн мөч хүртэл тоглож байсан хөгжимчдийн нэгнийх нь хийл олдсон нь энэ. Энэ бол хөлгийн хөгжмийн хамтлагийн хийлч Уоллес Хартлигийн хийл. Хартли 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Титаник хөлгийн 1500 зорчигч, хөлгийн багийнхантай хамт живэх хүртлээ энэ хийлээ эгшиглүүлсээр байсан гэдэг. Амьд гарсан зорчигчид тэр хөгжимчдийг үнэхээр эр зориг гаргаж тэр аймшигт мөчид тоглосоор байсан гэдгийг нь нотлон ярьсан байна. Ингэснээрээ ч тэд хөлөг живж эхлэхэд хүмүүс сандралдан үймэлдэж эмх замбараагүй байдалд орохоос сэргийлж чадсан гэдэг. Тэгэхэд л Уоллес Хартли энэ хуучин хийлээрээ хөгжимдөж байжээ.
Ослын дараа түүний хийлийг өөрийнх нь цогцостой хамт байхыг нь олсон гэдэг. Энэ хийлийг түүнд 1910 онд өөрийн нь сүйт бүсгүй бэлэглэжээ.
Энэ хийлийг Хартлигийн хийл гэдгийг бүр 2006 онд л олж мэдсэн байна.
Хийл сонирхогч нэгний хүү энэ хийлийг 1940-өөд оны эхээр багшаасаа бэлгэнд авч, саяхан дуудлага худалдаанд оруулахаар санал тавьсан байна. Урьдчилсан байдлаар энэ хийл 600 мянган доллараас буухгүй бололтой.
Уоллес Хартли хийл хөгжмөө ширэн цүнхэнд, ноттойгоо хамт хадгалдаг байсан байна. Ослын дараа яг энэ хэвээрээ олджээ.
Хартлид хийл бэлэглэсэн сүйт бүсгүй Мария Робертсон нь.
30 настай Уоллес Хартли Нельсоны нэрэмжит хөгжмийн хамтлагт тоглож байх үедээ
Уоллес Хартли хөгжмийн дунд сургуульд сурч байх үедээ авхуулсан зураг.
Түүний хийлээ хийсэнн цүнх нь.
Цүнхэнд байсан нотууд.