Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Тулааны спортын наадмаас манай тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 18-26-нд  үргэлжилж буй тулааны спортын дэлхийн наадмаас манай улсын тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ.


Тус наадамд сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав /+115 кг-д/ түрүүлсэн бол О.Өсөхбаяр 85 кг-д  мөнгөн медалийн эзэн болов. У.Бямбажавын хувьд мэргэжлийн сумод Дайшоүчи нэрээр зодоглон макушитагийн тэргүүн хэсэгт амжилттай барилдаж байсан. Харин тэрээр эдүгэ АНУ-д киноны уран бүтээлд авьяас, ур чадвараа сорихын зэрэгцээ тулааны спортоор хүч үзэж байгаа юм.

Дэлхийн тулааны спортын энэ удаагийн наадмыг ОХУ-ын баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлж буй манай улсын баг тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт бичигдээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан