Дуучин Женнифер Лопез найз залуу Каспер Смартаасаа салсан гэдэг мэдээлэл гарлаа. Жей Ло хоёр ихрийнхээ аав, дуучин Марк Энтонигоос салснаас хойш анх удаа хайр сэтгэлийн холбоо тогтоосон хүн нь түүний багийн бүжигчдийн нэг Каспер байсан юм. 44 настай дуучин бүсгүй өөрөөсөө 18 насаар дүү бүжигчинтэй хоёр жил гаруйн хугацаанд романтик харилцаатай байсан юм.
Одоохондоо тэдний салсан тухай мэдээллийн талаар хэвлэлийн төлөөлөгч нь тайлбар өгөхөөс татгалзаж байна. Каспер Смарт дуучны гэр бүлтэй маш ойр дотно харилцаатай байдаг ч хос хоёрын хайр сэтгэлийн харилцаа удаан үргэлжилвэл харин ч сонин явдал болох байсан. Учир нь, Жей Логийн хувьд Каспер Смарт өмнөх дурлал шиг нь тийм ч хүчтэй, онцгой байгаагүй гэж ойрын эх сурвалж нь хэвлэлд ярьжээ.