Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Идэвхитэй амьдралын амт-X Games Mongolia 2013”тэмцээнийг 10 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагт Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх үүднээс Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа “X-Games Mongolia-2013”уралдаанд оролцогчиднасны хязгааргүй бөгөөдskateboarding–тавцантай тэшүүр, skating- тэшүүр, trail- моторт дугуй, bike– тавцантай дугуй гэсэн 4 төрөлд хурд, хүчээ сорих боломжтой. Уралдааны хамтран зохион байгуулагчаар “Фрутта актив”, “Дагина Хот” ТББ, Монголын Мэргэжлийн Экстрим спортын холбоо, “УУХАЙ” Монголын скэйтбордын холбоо ажиллаж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.