Казахстаны Алмата хотноо боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд хоёр хонож байна. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 100 орны 457 тамирчин өрсөлдөж буйгаас 60, 64 кг-ын жингийн тулаан өнөөдөр болох юм. 60 кг жинд манай тамирчин Д.Отгондалай Кенийн тамирчин Жон Майтайтай хүч үзнэ. 64 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөж байгаа бөгөөд тэрээр эхний тойрогтоо хийлсэн тул өнөөдөр өнжих аж. ДАШТ-нд манай тамирчдаас хөнгөн жин болох 49-кг-ын жинд хүч үзэх Г.Ган-Эрдэнэ эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар үед Унгарын тамирчин Иштван Унгаритай тоглох юм. Хожвол Австрали, Бразиль, Тайландын аль ялж гарч ирсэнтэй тулалдана. Харин Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд 56 кг-ын жинд 51 боксчинтой, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд 55 боксчинтой өрсөлдөх гэнэ.