Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хөгжөөн дэмжигчид дээд амжилт тогтоожээ

Америк хөлбөмбөгийн “Канзас-Сити Чифс” багийн хөгжөөн дэмжигчид өнгөрсөн ням гарагт нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоожээ. Миссури мужийн “Эрроухэд” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр тус багийн хөгжөөн дэмжигчид 137,5 децибелээр хэмжигдэх чанга дуу гаргасан болохыг Гиннессийн дээд амжилтын номны төлөөлөгчид албан ёсоор бүртгэсэн байна. Ийм хэмжээний дууг газраас хөөрч байгааг аварга том тийрэлтэд онгоцууд л гаргадаг бөгөөд хүнд өвдөлт мэдрүүлэх төвшнийх аж.  Хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч хөгжөөн дэмжигчдийн гаргасан чимээг “Газар доргиосон хүчтэй нүргэлээн” гэжээ.
Өмнөх дээд амжилт нь 136,5 децибел байсан ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан