Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хаалттай сэдэв нээлттэй байдаг улс орнууд

Нэгэн судалгаагаар америкчуудын 51 хувь нь долоо хоногт нэг удаа секс хийдэг гэсэн байдаг бол англичуудын 55, канадчуудын 59, оросуудын 61 хувь нь дээрх асуултад тийм гэсэн хариулт өгсөн аж. Тэгвэл Дюрексээс хийсэн судалгаагаар сексийн хувьд аль талаараа бразильчуууд хамгийн өндөр оноо авсан байна. Тэдний араас сонирхолтой нь япончууд, мексикууд, австриуд тодорсон гэнэ. Хачирхалтай нь япончуудын хувьд анх сексийн харилцаанд орсон нас нь Европын орнуудын урд гишгиж бүүр 12 болсон гэсэн судалгаа гарсан байна.

Тэгвэл секс туризмаар хамгийн олон мянган жуулчдыг татаж чаддаг, хаалттай сэдэв нээлттэй байдаг зарим улсын талаархи мэдээллийг оруулья.

 
Бразиль


Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийг эндээс харж болно гэдэгтэй ямар ч хүн маргахгүй биз. Тэдний хувьд хэзээ ч Европ бүсгүйчүүдэд заяахгүй сайхан бие хаатай гэдгээ маш сайн мэддэг.  Эрчүүд нь ч царайлаг байдаг ч бүсгүйчүүдийгээ бодвол өөртөө анхаарал тавих нь бага. Бразилиас сексийн хамтрагч олохыг хүсвэл Рио ороход л хангалттай. Ялангуяа Лапа дүүргээр орвол танд тун амархан сексийн хамтрагч олдоно.  Хэрвээ та өөрөө л таалагдвал үгүй гэж толгой сэгсрэх бүсгүй бараг л гардаггүй гэнэ. Харин сайхан эртэй учирья гэвэл наран шарлагын газрыг зориорой.


Мексик

2008 онд тус улсын төрөөс сексийн боловсрол олгох 700 мянган үзүүлэн улс орон даяараа тараажээ. Мэдээж танго бүжгийн сургалтын үеэр эдгээр үзүүлэнгээ тарааж бэлгийн замын өвчлөл болон хүсээгүй жирэмслэлтийг багасгахыг гол зорилгоо болгосон байна.  Тус улсад ямар ч амралтын газар томоохон баар цэнгээний газраас танд гайхамшигтай нэг шөнийг бэлэглэх бүсгүй хялбархаан олддог гээд бод. Кабо Сан Лукас, Пуэрто Вальярто, Тихуану гэх зэрэг хотоос та өөрийн хайж буй хосоо төвөггүйхэн олж болно.


Испани

Европоос Испани эрчүүд бүсгүйчүүдэд хамгийн амттай таашаал бэлэглэдэг гэнэ. Тэдний хувьд шөнийн ажил нь нэг удаад дунджаар 24 минут үргэлжилдэг. Тус улсын бүсгүйчүүдийн хувьд тийм ч үзэсгэлэнтэй, дур булаам биш. Харин эрчүүд нь ямар ч эмэгтэйн хувьд мөрөөдлийнх нь байж чаддаг.  Барселоноос та хүсвэл өөртөө хамтрагч сонгох боломжтой.  Өө бас Ибицугаар орохоо мартав.


Швейцарь

Швйецарьчуудын амьдралд хамгийн чухал хэмээн онцолдог гуравхан зүйл байдгийг та мэдэх үү. Мөнгө, секс бас бяслаг. Энэ улсад секс туризмын зорилгоор жил бүр 350 мянган хүн очдог гэсэн тоо баримт байдаг.  Улаан дэнлүүний гудамж нь Голландаас дутахгүй байдаг гэнэ. Цюрихын хаанаас таныг хүсвэл урт шаргал үст бүсгүйчүүд гарч ирээд танаас мөнгө салгах хүслээ илэрхийлчихдэг гэдгийг санахад илүүдэхгүй.


ГРЕК

Грекчууд эр эм болон амьдарч, ижил хүйстэн хоорондын харилцаа үүсч байх тэр үед хүн төрөлхтөний тал хувь нь дэлхий дээр оршин буй болоогүй байсан гэдгийг мартаж боломгүй. Энд залуус тулааны бэлтгэл хийгээд зогсохгүй хайрын түүхээ ч аль эртнээс бичиж байсан гэдэг. Аймшигтай нь энд багшийнхаа өвөрт ороогүй хөвгүүдийг дорд гаралтнууд гэж нэрлэж байсан үе бий. Өнөөдөр тус улсаас сексийн хамтрагч олоход хамгийн амархан.  Афин бол жинхэнэ зугаа цэнгэлийн хот. Корфу, Миконос гэх зэрэг амралт, зугаа цэнгэлийн арлуудад гадуур байтугай дотуур хувцас чинь ч таныг мэдээгүй байхад алга болчихдог гэнэ шүү.


МАЛАЙЗ

Нэг талаар энэ улс бол маш хуучинсаг үзэлтэй. Тус улсад хагас нүцгэн хар арьст бүсгүй тайзан дээр гарахыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн алдарт Бейонсегийн тоглолтыг цуцалж байсан гэдэг. Гэвч малайчууд сексийн эрх чөлөөгөө жинхэнэ эдэлдэг нөхдүүд. Тэд сексийг хятадын уламжлалт “тоорын найлзуур” хэмээх номоос судалдаг. Энэ бол алдарт Камасутрагаас ч “хэцүү” ном гэдэг.  Малайзын Эрүүл мэндийн сайд нь энэхүү номыг өөр дээрээ туршин гэртээ хийсэн бичлэг нь олонд тархаж, бөөн шуугиан дэгдээж, кабинетаасаа хөөгдөж байсан түүхтэй.  Куала Лампурын бүх л баар, наран шарлагын газарт таныг хүсвэл сексийн хамтрагч бэлэн байдаг. Энд бүсгүйчүүд өөрсдийгөө дэндүү хямдхан үнэлдэг.

 
АВСТРИ

Энэ бол алдарт сэтгэлзүйчдийн орон.  Зарим судлаачид нь сексийн зүй бус амьдрал нь олонх өвчний эхлэл болдог ч хэмээн тайлбарладаг.  Гэхдээ энэ улсад “орон доторхи ажил”-ын талаархи дэндүү эрээ цээргүй гэмээр музей хоёр ч бий.  Мөн тус улсад  хагас мянган ам.долларын төлбөртэй энэхүү ажлыг сургах сургууль, курсууд ч бий.  Хэдийгээр порно киноны студиуд ихэвчлэн Германд байдаг ч  жүжигчид нь өнөөх л австричууд байдаг гэнэ. Та Венийн ямар ч шөнийн клубт ороод жаахан уйтгартай царайлан хагас цаг суухад л танд үзэсгэлэнт бүсгүйчүүд танилцах санал тавих болно.

ГОЛЛАНД

Тус улсын хувьд секс туризм бол байх ёстой зүйлийн нэгэнд албан ёсоор тооцогддог бололтой.  Хаа сайгүй секс дэлгүүр музей мөн улаан дэнлүүний гудамж бий. Секс жуулчдад зориулж бүхэл бүтэн Де Вален гэх дүүрэн бий.  Мөн улаан дэнлүүний гурван ч гудамжийг жуулчид анддаггүй.

Сингелгебид (Singelgebied), Раусдалкаде (Ruysdaelkade), Сарфатипарка (Sarphatipark) гэх зэрэг гудамж нь жуулчдад хэдийнэ танил болжээ.

 

0 Сэтгэгдэл
24хөн минут гэж үү? АРАЙ БИШ ЭЭ
Хамгийн их уншсан