Жизель Бундхен бол загварын ертөнцийн төгс моделиос гадна төгс сайхан гэр бүлтэй хүн. Дэлхийн хамгийн өндөр орлоготой модель гэгддэг Бразилийн гоо бүсгүй NFL-ийн од Том Брэдитэй гэрлэж, хоёр хүүхдийн эцэг эх болсон. Тэрээр өнгөрсөн онд 42 сая ам.долларын орлого олсон нь нөхрийнхөөсөө 6 сая ам.доллараар ахиу байжээ. Үүгээрээ тэд алдартнуудын гэр бүл дунд толгой цохих авч даруухан бөгөөд эгэл амьдралын хэв маягаараа бусадтай харьцуулшгүй.
Гэр бүлээрээ амарч аялах дуртай Том Брэди, Жизель Бундхен хоёр энэ удаа гурван хүүхдээ дагуулан Бостоны цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байхад нь эдгээр зургийг авчээ. Маш энгийн даруухан харагдах эдгээр зургууд гэхдээ рекламанд зориулагдсан гэнэ. Төгс гэр бүлийг харуулах сурталчилгаанд тэднийхэн гэр бүлээрээ зургаа авахуулж, амрангаа ажиллаж байгаа нь энэ аж.
Том Брэди, Жизель Бундхен нарын гэр бүлийн том хүү нь Томын өмнөх эхнэрийн хүүхэд боловч нялхаасаа тэдэнтэй хамт амьдарч байгаа юм.