Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн Казахстаны Алматы хотноо өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус улс анх удаа ийм томоохон хэмжээний тэмцээн зохион байгуулж байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид зочид төлөөлөгч, хэвлэлийнхэн гээд нийтдээ 500 гаруй хүнийг Алматынхан хүлээж аваад байгаа гэнэ. Тамирчдын хувьд өчигдөр албан ёсоор жингээ үзэж, рингэд гарах бэлтгэлээ хангажээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх билет 700-30 мянган тэнгэ аж.
17 дахь удаагийн сонирхогчийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид 2-3 медаль авах зорилго тавьжээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпын мөнгө, хүрэл медальт Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нарын манай шилдгүүд багтаж, өнөөдрөөс дэвжээнээ тулалдана.