ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Монголын сэлүүрт завьчид Бостон хотноо хүч үзнэ
Манай улсын усан спортын тамирчид эх орноо төлөөлөн анх удаа олон улсын тэмцээнд оролцох гэж байна. АНУ-ын Бостон хотноо энэ сарын 19-20-ны хооронд болох “Сэлүүрт завины” ДАШТ-нд Г.Түвшинзаяа, Б.Дөлгөөн нар хоёр хүний, сэлүүрт завины төрөлд хүч үзэх ажээ. Тамирчид бэлтгэл сургуулилтаа сайн хангасан бөгөөд тэмцээн эхлэхээс өмнө Бостон хотноо дахин 14 хоног бэлтгэл хийх гэнэ. Г.Түвшинзаяа хэлэхдээ “Монголын усан спортын тамирчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх цаг болсон. Манай тамирчдад бүхий л нөхцөл боломж, авьяас чадвар бий. Гол нь, тууштай хичээллэвэл олимпд ч орох боломжтой. Ямайкчууд өвлийн олимпд оролцож байхад бид яагаад чадахгүй гэж” хэмээсэн юм.
0 Сэтгэгдэл