Хамгийн өндөр насандаа эцэг болсон хэмээн өнгөрсөн жил хэвлэлийн баатар болж байсан Энэтхэгийн ахмад настан эхнэртээ хаягджээ. Одоо 97 настай Рамажит Рагхавын эхнэр Шакунтала Деви өнгөрсөн жил бага хүүхдээ төрүүлсэн нь олны гайхширлыг төрүүлж байсан юм. Гэтэл хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийн өмнөхөн эхнэр нь сураг чимээгүй алга болж, нөхөр бага хүүхдээ хаяжээ. Гэхдээ түүний нөхрөө хаясан нь том хүү нь алга болсонтой холбоотой байж магадгүй аж. Тэдний том хүү гурван настай Бикрамжит зургаан сарын өмнө алга болоод одоо хүртэл сураг гарахгүй байгаа гэнэ. Түүнийг эмнэлэгт үзүүлэхээр ээж нь дагуулж явахдаа автобусны буудал дээр унтаж орхитол хүү нь алга болсон байжээ. Энэ явдал тэдний гэр бүлд маш хүндээр тусч, улмаар нэг л өдөр эхнэр нь хаашаа ч юм яваад өгчээ.
Тэр нас дээр гарсан нөхөртөө юу ч хэлэлгүй бага хүүгээ тэврээд л гараад явсан гэнэ. Тиймээс тэрээр бүхий л амьдрал нь болсон гэр бүл, эхнэр хүүхэд нь яагаад түүнийг орхисныг ойлгож чадахгүй, дэмий л байшингийнхаа гадаа өдөржин харуулдаж зогсдог гэнэ. Өнгөрсөн жил нөхрөө 96 насанд нь аав болгосон Шакунтала хэвлэлийнхэнд ярихдаа нөхрөө маш сайн хань, бас сайн аав хэмээн хэлж байжээ.