Газын зурвас дахь Facebook-ийн нэгэн хэрэглэгч хулгана тамлан алж байгаа зургаа нийтэлснээс болж олны шүүмжлэлийг ихээр хүлээгээд байна. Түүний долоо хоногийн цалин болох 200 израиль шекель буюу 35 евротой тэнцэх хэмжээний мөнгийг гэрт нь үүрлэсэн хулгана идэж орхисон учир түүнийг барьж олоод, ийн тамлажээ. Түүний үйлдэлд олон нийт дургүйцэж шүүмжлэх төдийгөөр өнгөрсөн нь аз болсон хэрэг. Одоогоос хэдэн сарын өмнө Лондонд хулганы ангууч гэж өөрийгөө нэрлэсэн бас нэг Facebook хэрэглэгч хулгана тамлаж алж байгаа бичлэгээ найздаа явуулсан нь нөгөө хүнийг цочролд оруулж, улмаар шоронд 12 долоо хоног хоригдоход хүргэсэн удаатай. Тэрээр нэг жилийн тэнсэн харгалзах ял авсны зэрэгцээхоёр жил амьтан тэжээх эрхээ хасуулсан юм.