Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Шейн Файлан: Намайг Бүблейтэй харьцуулах хэрэггүй

Энэ зууны хамгийн шилдэг поп хамтлагийг нэрлэ гэвэл яах аргагүй Westlife хамтлаг орно. Тэгвэл хамтлагийy гоцлол дуучин асан Шейн Филан өөрийн хувийн уран бүтээлийн ажилдаа шаргуу оржээ. Тэрээр You& Me”  нэртэй шинэ цомог ирэх арваннэгдүгээр сарын 4-нд цацагдах бол хамгийн анхны “Everything to me” дуугаа өнгөрөгч долдугаар сарын сүүлээр цацсан нв олны сонирхлыг ихэд татаад буй. Ингээд та бүхэнд Шейний “femalefirst” цахим хуудсанд өгсөн ярилцлагыг толилуулъя.

-Таны эхний бие даасан уран бүтээл цацагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Сэтгэгдэл ямархуу байна даа?
Ямар ч байсан Westlife хамтлагийн гоцлол дуучны дуулдаг байсан хэв маягаас огт өөр зүйлийг олж сонссон байх. Энэ дуу маань итгэл үнэмшил, хайр дурлал, гэр бүл зэрэг хүний амьдралын хамгийн чухал зүйлсийг эерэгээр өгүүлсэн дуу болохоор их сайхан байсан.

-Тэгвэл дууны санаа яаж төрсөн бэ?
Миний ойр дотны хэд хэдэн хүмүүс шинэ улан бүтээлээ арай өөр өнцгөөс, хөгжилтэй байдлаар хийвэл яасан юм бэ гэсэн саналыг хэлсэн. Тэгээд л удаан бодсоны эцэст энэ дуугаа бичсэн нь амжилттай болсон.

-Харин цомгийн продюсераар Мартин Тереф ажилласан байх аа. Яаж байгаад та хоёр хамтрах болов?
Юуны өмнө энэ авъяаслаг залуутай ажиллах маш сайхан байсныг хэлэх хэрэгтэй байх. Мартин бол Жеймс Моррисон, Train зэрэг энэ цагийн хамгийн авьяаслаг хүмүүстэй ажиллаж байсан туршлагатай хүн шүү дээ. Бас Жейсон Мразтай хамтарч байсан удаатай. Тэр үнэхээр гайхалтай дуучин. Бидний хамтын ажиллагаа бараг гурван сар үргэлжиллээ.

-Тэгвэл Мартин хувь хүн талаасаа ямархуу зан ааштай хүн бэ?  
Нэг үгээр бол тэр туйлын хөдөлмөрч, шаргуу хүн. Зарим тохиолдолд болохгүй асуудал гарахад би зүгээр л элдэв зүйлийг эргэцүүлээд хачин царайлаад суучихна. Харин тэр эсрэгээрээ хэдэн хормын дараа л: “Хөөе, Шейн. Микрофоноо ав. Одоо нэг үзье” гэдэг байсан.

-Нэрээ Капитол рекордстой хэр байна даа?
Тэдний хамт олон маш найрсаг залуус. Би хэдийгээр хамтлагаа орхисон ч Луйс Уалштай хамтран ажилласаар байгааг та мэдэж байгаа. Капитолтой хамтран ажиллахад түүний санал багагүй нөлөөлсөн гэхэд болно.

-Та хоёр тэгвэл нилээн дотно байх нь ээ? Тэр хамтлагаас гарахад юу гэж зөвлөсөн бэ?
Луйс бол миний үнэнч шүтэн бишрэгч. Бид бие биедээ 100% итгэдэг ч гэлээ хамтлагаас гарах шийдвэр бол үнэхээр миний шийдвэр байсан.

-Гэхдээ энэ шийдвэр надаас авахуулаад олон хүнийг гонсойлгосон шүү дээ?
Уучлаарай бас ойлгоосой л гэж хүсч байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шүтэн бишрэгчид маань дасах байх гэж өөрийгөө тайвшруулж байна. Тэд одоо болтол эргэн нийлэхэд оройтоогүй гэж ятгасаар байгаа. Мэдээж эр хүн нэг шийдсэн л бол бат зогсох хэрэгтэй.

-Тэгвэл олон хүн таныг Майкл Бүблитэй харьцуулдаг. Энэ талаар юу хэлэх вэ?
Бид огт өөр хүмүүс.Ижилхэн уран бүтээлчийн хувьд би түүнийг хүндэтгэдэг. Өөрөөр хэлбэл бодож сэтгэж байгаа, дуу хөгжимд хандах хандлага зэргээрээ бид  маш том ялгаатай.  Тийм болохоор намайг түүнтэй харьцуулах шаардлагүй.

-Мартсанаас, хамтлагийн бусад гишүүд шинэ цомогт ямар нэг байдлаар оролцож байгаа юу?
Үгүй ээ. Харин цомгийн явцад хэдэн дуу бол сонсуулахад маш их таалагдсан. Хэдийгээр хамтлаг тарсан ч уран бүтээл дээр байнга заавар, зөвлөгөө өгч тус дэм болж байгаад маш их баяртай байна.

-Баярлалаа. Ярилцлагын эцэст танд хэлэх зүйл байна уу?
Манай хамтлагийг сонсдог бүх шүтэн бишрэгчид болон миний шинэ уран бүтээлийг дэмжиж байгаа хүн бүрт талархлаа илэрхийлж байна. Та бүхэн бол миний уран бүтээл хийх шалтгаан юм шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан