Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
100 буудалт даамны дэлхийн шилдгүүд монголд


Манай улсад анх удаа зохиогдож буй 100 буудалт даамны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ сарын 15 хүртэл үргэлжлэх эмэгтэйчүүдийн на­санд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаа­гийн эл тэмцээнийг Дэл­хийн даамны  холбоо (FMJD), Монголын даамны хол­боо (MDF), ССАЖЯ хамтран зохион байгуулсан юм. Дэл­хийн оюуны спортын үнд­сэн төрөл болох энэхүү тэмцээнд дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан 10 орны шилдэг 16-30  тамирчин блиц, түргэн тог­лолтын, үндсэн гэсэн гур­ван төрлөөр өрсөлдөх би­лээ. Харин өчигдөр тус тэм­­цээ­ний эхний үе буюу түр­гэн тог­лолтын (15 минут) үе бол­сон юм. Дэлхийн чансааг тэр­гүүлж байгаа, 12 удаагийн дэл­хийн аварга олон улсын их мастер Литвийн тамирчин Зоя Голубева, дэлхийн таван удаа­гийн аварга ОХУ-ын мас­тер Тамара Танссыккужина тэргүүтэй тамирчид оролцсон юм. Манай улс болон ОХУ-аас гурав, БНХАУ-аас хоёр, Голланд, Беларусь, Литва, Польш, Эстониос нэг, нэг тамирчин тоглосон. Энэ үеэр Дэлхийн аварга цолны эзэн ОХУ-ын их мастер, дэлхийн таван удаагийн аварга Тамара Тансыккужинатай уулзахад ”Ми­ний хувьд энэ удаагийн тэмцээн Монголд оролцож буй хоёр дахь тэмцээн юм. 12 жилийн дараа ирэхэд Монголын даамчид их сайн болсон байна. Тэмцээнд хэн ч түрүүлэхийг хичээнэ. Тиймээс би өөрийнхөө бүхий л сайн нүүдлээ хийнэ” гэсэн.

Нэгэн эрдэмтний хэлсэнч­лэн яаж нүүхийг сурах шиг эн­гийн зүйл үгүй. Харин даа­мыг зөв тоглож сурах шиг төвөгтэй зүйл үгүй гэдэгч­лэн тамирчид маань их л хариуц­лагатай, шударга тоглосон. Та­мирчдын тоглож буй заа­ланд зөвхөн даамны нүүх чи­мээ л сонсогдоно. Харин сонир­хогчид алсуур тойрон битүү­хэндээ дэмжиж буй тамирчнаа хожоосой хэмээн найдаж буй нь илт. Ийм дүр зураг хэсэг үргэжилсэний да­раа нэгэн баярт мэдээ сон­­согд­лоо Энэ нь юу гэ­вэл,  эхний өрөгт хүчтэй өр­сөл­­дөгчөө хожсон Монгол Ул­сын хоёр удаагийн аварга спор­тын мастер Г.Энхтуяа тэм­цээнээ завсарласан юм. Түүн­тэй ярилцахад “Би 1998 оноос хойш даамны  спортоор хичээллэсэн. Миний анхны багш Энхцогт гэж мундаг хүн байсан. Тэгэхдээ одоо байхгүй, хор­воогийн мөнх бусыг үзүүл­сэн. Манай багшийн шавь бо­лох олон улсын хэмжээний мас­тер Мөнхтуяа, Ганжаргал зэ­рэг таван тамирчин энэ тэмцээнд оролцож байгаа. Мөн энэ удаагийн тэмцээнд олон хүчтэй өрсөлдөгч иржээ. Тухайлбал, дэлхийн олон удаагийн аварга Зоя Голубева, Тамара Тансыккужина ирсэн байна. Тэгэхдээ нэг талаараа өрсөлдөгч ч, нөгөө талаараа их бахархан, хүндэлж байна” хэмээсэн юм.
Харин ерөнхий шүүгчээр Рима Даниливечене /Литва/ ажил­ласан бөгөөд зохион бай­гуулалтад нь анхаарал хан­дуу­лахаар Дэлхийн даамны тэм­цээн хариуцсан захирал Яцек Павлицки /Польш/ манай улсад ирсэн байна. Дэлхийн аваргад өрсөлдөх тамирчид насны хувьд 15-45 насныхан байсан. Хамгийн залуу нь Азийн дэлхийн аварга шалга­руулах өсвөр үеийн мөнгөн медальт спортын дэд мастер М.Одгэрэл бол ахмад нь Эстони улсын аварга, Дэлхийн даамны холбооны мастер Пирет Вийрма байсан юм. Энэ­хүү түргэн тоглолтын тэм­цээний дүн өнөөдөр гарч, албан ёсны нээлтийн ажил­лагааны үеэр аваргаа тод­руу­лах юм. Өнөөдөр олон ул­сын тус тэмцээний блиц тог­лолт эхэлнэ. Харин үндсэн тог­лолт энэ сарын 4-нөөс 15-ны өдрүүдэд тойргоор явна. Дэл­хийн даамны холбооны дүр­мээр эмэгтэйчүүдийн дэл­хийн аварга шалгаруулах тэм­­цээн хоёр жил тутамд нэг удаа зохиогддог аж. Энэ удаа­гийн тэмцээнийг зо­хиох эр­хийг Монголын даам­ны хол­бооныхон 2012 онд Фран­цад болсон дэлхийн даам­ны хол­боо­ны ерөнхий ассамб­лейн хур­лын үеэр авчээ. Ин­гэх­дээ Польш, Эстони улстай өр­сөл­­дөн уг эрхийг авсан аж. Үүнд, манай улсын даамч­дын амжилт гол нөлөө үзүүл­жээ. Энэ онд гэхэд гавьяат тамир­чин, олон улсын их мастер Д.Эрдэнэбат ОХУ-ын Уфа хотноо зохиогдсон дэлхийн аваргын шигшээ 12-т шалгарсан. Мөн Узбекстаны Ташкент хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Баттулга, Э.Ман­дах­наран нар олон улсын их мастер цол хүртжээ. Харин Монголд анх удаа болж буй дэлхийн аваргын үндсэн тэмцээнд манай улсаас олон улсын их мастер М.Нямжаргал, 2013 оны Монгол Улсын аварга олон улсын хэмжээний мастер Э.Мандахнаран, Спортын дэд мастер М.Одгэрэл нар эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр болжээ. Энэ удаагийн тэм­цээнд даамчид маань амжилт­тай оролцоно гэдэгт даам сонирхогчид итгэл хүлээлгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан