Олон улсын хөлбөмбөгийн холбоо Коста-Рикагийн хөлбөмбөгийн холбоог 13 мянга 200 ам.доллараар торгожээ. Америкийн шигшээ бага 2014 оны Дэлхийн аваргын тэмцээний сонгон шалгаруулах ээлжит тоглолт хийхээр Коста-Рикад очоод тоглохын өмнө журмын дагуу Америкийн сүлд дуулал явах үед костарикачууд шүгэлдэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Олон улсын ямар ч тэмцээнд аливаа нэг улсын төрийн дуулал явах үед бүгд хүндэтгэл үзүүлэх ёстой. Гэтэл костарикачууд зүгээр ч нэг чимээ гаргасангүй шүгэлдэж, орилолдон туйлын үл хүндэтгэх байдал гаргасан аж. Дараагийн удаад ийм байдал гаргавал Коста-Рикагийн хөлбөмбөгийн холбооны эсрэг бүр хатуу арга хэмжээ авна гэдгээ Олон улсын хөлбөмбөгийн холбоо анхааруулжээ.
Үүнээс өмнө Украин ба Израйлийн тоглолтын үеэр Украины үндсэрхэг үзэлтнүүд еврейчүүдийн эсрэг уриа хашхирснаас болж Украины хөлбөмбөгийн холбоо торгуулж байсан юм.