Хорвоод 20 жилийг хамтдаа туулсны эцэст хоёулаа ижил хүйстэн гэдгээ бие биедээ илчилсэн тохиолдол саяхан АНУ-д гарчээ. Дэвид Кофман залуугаасаа л өөрийгөө гей гэж боддог байсан боловч энэ бодлоо өөрөөсөө ч нууж далдлахын тулд хоёр ч удаа амьдрал зохиож, Кэт хэмээх сүүлийн эхнэртэйгээ 20 жил амьдарсан байна. Гэвч төрөлхийн чиг хандлагыг тэрээр яаж ч хичээгээд хорьж чадалгүй эцэст нь эхнэртээ үнэнээ хэлжээ. Гэхдээ тэрээр ижил хүйстэн ч биш, хүйсээ буруу олоод төрчихсөн трансжендер гэдгээ ойлгосон байна. Энэ тухайгаа эхнэртээ халгаж ядан хэлтэл Кэт өөдөөс нь “Надад ч бас хэлэх зүйл байна. Би өөрийгөө ижил хүйстэн гэж бодож байна” гэсээр хариу барьжээ. Ийнхүү нэг гэр бүлийн хоёр хоёулаа бэлгийн чиг хандлага нь өөр атлаа 20 жил амьдарсны эцэст бие биедээ үнэнээ хэлжээ. Одоо тэд хамаагүй сэтгэл амар, аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд нөхөр Дэвид Кофман нь эмэгтэй болж хүйсээ солиулахаар эргэлт буцалтгүй шийдсэн гэнэ. Тэрээр өнгөрсөн жилээс хүйс солиулах гормоны эмчилгээ хийлгэж эхэлсэн байна.