Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сандра Буллок Жорж Клунитэй хэзээ ч болзож байгаагүй

Жүжигчин Сандра Буллок олон жил найзалж нөхөрлөж яваа жүжигчин Жорж Клунитэй хэзээ ч болзож байгаагүй гэдгээ Жэй Леногийн ток шоунд оролцох үеэрээ хэлсэн байна. Холливудын хоёр алдарт жүжигчин хэдэн арван жилийн турш найз нөхрийн холбоотой байгаа учир магадгүй энэ хугацаанд харилцаа нь гүнзгийрсэн тохиолдол ч байж мэдэх юм хэмээн хэвлэлүүд бичдэг. Гэвч Сандра Буллок энэ тухай ярихдаа “Магадгүй кино ертөнцөд хоорондоо болзож үзээгүй хоёр хүн гэвэл Жорж бид хоёр л байх” гэсэн байна.
Нөхрөөсөө салсны дараа хүүхэд үрчлэн авч, одоо ганц биеэрээ хүүгээ өсгөж байгаа тэрээр жүжигчний ид оргил үедээ Киану Ривз, Мэттью МакКонахи, Хью Грант, Райн Гослинг, Райн Рейнольдс гээд Англи, Америкийн нэр хүндтэй жүжигчидтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож явсан ч эцэст нь хэний ч танил бус жирийн залуутай гэр бүл болсон. Гэвч тэдний хамтын амьдрал бүтэлгүйтэж, өдгөө 49 насандаа ганц биеэр амьдарч байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд “Гравити” хэмээх триллер кинонд Жорж Клунитэй хамтран тоглосон нь ирэх сарын 4-нд нээлтээ хийх гэж байгаа юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан